Дианна гүнжийн амьдралаас сэдэвлэсэн кино есдүгээр сард үзэгчдийн хүртээл болно

Алдарт найруулагч Оливер Хиршбигелийн Дианна гүнжийн амьдралаас сэдэвлэсэн “Дианна” кино ирэх есдүгээр сарын 20-ноос эхлэн үзэгчдийн хүртээл болох ажээ. Гүнжийн амьдралыг өгүүлэх уг намтарчилсан кинонд Холливудын нэрт жүжигчин Наоми Уотсоос гадна Нэвин Эндрюс, Кас Анвар нар гол дүрд нь тоглож байгаа юм байна.

Түүнчлэн Британийн “Ecosse Films” болон “Embankment Films”-ийн энэхүү хамтын бүтээлд гүнж Диана, мэс заслын эмч Хаснат Кан нарын хоорондын хайр сэтгэлийн талаар өгүүлэх гэнэ. Тэд 1995 онд танилцсан бөгөөд хоёр жилийн турш холбоотой байжээ. Киноны гол дүрд Брэнди Чэстейнийг тоглуулна гэж байсан ч эцэстээ Наоми Уоттс дээр санал нэгдсэн байна.





Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.