Цыган хурим


Америкт амьдардаг Цыганууд өөрсдийн эртний уламжлалаа одоо ч хадгалсан хэвээр байна. Үүний нэг нь Цыган маягийн сүр дуулиантай хурим. Америкийн TLC телевизийн  алдартай шоу болох “Миний сүр дуулиантай цыган хурим” нэвтрүүлгээр саяхан 14 настай үзэсгэлэнт цыган охины нөхөрт гарч буйг үзүүлжээ.

“Миний сүр дуулиантай цыган хурим” шоуны шүтэн бишрэгчдийг гайхашруулж орхисон хүн нь 14 настай шинэ бэр Присцилла байжээ. Хэдийгээр түүний амьдардаг Жоржиа мужийн хуулинд гэрлэх насыг 16 гэж заасан байдаг боловч түүний гэрлэлтийг онцгой тохиолдол гэж үзсэн бололтой. Присциллагийн аав ээж охиноо Цыгануудын уламжлалт заншлын дагуу гэрлүүлэх том төлөвлөгөө зохиосон байжээ.

Присцилла бол бүйлсэн хүрэн нүдтэй, гоолиг, үзэсгэлэнтэй цыган охин. Тэрбээр Жоржиа мужийн Дугласвиллд гэр бүлийнхээ хамт чингэлгэнд амьдардаг. Ээж нь түүнд цыган охид сайн эзэгтэй, сайн гэргий болохын тул төрсөн гэдгийг яс маханд нь шингэтэл ойлгуулсан аж. Цыганы уламжлал ёсоор эмэгтэй хүн эр нөхрийнхөө төлөө амьдарч, гэрийн сайн эзэгтэй болох тавилантай. “Эмэгтэй хүн эр нөхрөө асарч, гэр орноо цэвэрлэх үүрэгтэй. Энэ л бидний ажил. Би охиноо сайн эзэгтэй, сайн гэргий болгох гэж хүмүүжүүлсэн” хэмээн түүний ээж ярьжээ. Присцилла сургуульд явдаггүй ч гэрийн хүмүүжил олж авчээ.

Тэрбээр “Миний насны охидын дийлэнх нь сургуульд явдаг. Харин би гэртээ суугаад, гэрээ цэвэрлэх дуртай. Гэрээ цэвэрлэхгүй л бол нэг нь хоосон санагддаг” хэмээн ярьжээ. Присциллагийн аав охиныхоо ирээдүйн нөхрийг эртнээс хайж байжээ. Сонгосон залууг охиндоо сайн хань болно гэдэгт тэрбээр итгэлтэй байна. Сүйт хархүүд ч ирээдүйн гэргий нь их таалагдсан гэнэ.
Н.Рэй
 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.