Одонтой ээжүүдийн тоог оддын гэргий нар нэмлээ


Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар өнөөдөр 21 ээж Алдарт эхийн I, II зэргийн одон гардлаа. Алдарт эхийн одонгоор энгэрээ мялаалгасан ээжүүдийн дунд “одод”-ын гэргий нар багтсан нь онцлох содон мэдээ байлаа.
Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Б.Батцэнгэл буюу дуучин Quizaгийн гэргий Б.Туул, “Камертон” хамтлагийн Эба буюу Б.Эрдэнэбатын гэргий Ж.Бямбажав нар Алдарт эхийн одонгоор энгэрээ мялаажээ.
Дуучин Quizaгийнх Сийлэн, Уян гэх хоёр охиноо өнгөрсөн жил ихэр дүү нартай болгож, ихрүүддээ Амар, Амира гэж нэр өгсөн юм. Тэдний ихрүүдийн нэг нь хүү, нөгөө нь охин. Харин дуучин Эбагийн гэр бүл гурван хүү, нэг охинтой бөгөөд хөвгүүдийн хоёр нь ихэр юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







