Хоёр настай хүүхдийн өсөлт

2 нас хүрэхэд хүүхдийн өсөлт мөн л адил удаан явцтай хэвээр байх ба хүүхэд идэвхтэй, хөдөлгөөнтэй байдлаа хадгална. Хүүхэд бүрийн өсөлтийн эрчим ялгаатай боловч дунджаар 2 настай хүүхдийн хувьд:


Жин: жилд дунджаар 2-3 кг нэмэгдэнэ

Өндөр: сар тутамд 1-2 см нэмэгдэнэ.
Хөдөлгөөн, бие бялдрын хөгжил

·         Сайн алхаж, гүйнэ

·         Эв хавгүй үсрэнэ

·         Бөмбөг шидэж, өшиглөж, барьж эхэлнэ

·         Багахан хугацаанд нэг хөл дээрээ тэнцвэрээ хадгалан зогсоно

·         Авирах гэж оролдоно

·         Таг болон бариулыг эргүүлнэ

·         3 дугуйт унаж эхлэнэ.

·         Номны хуудсыг нэг нэгээр нь эргүүлнэ

·         Хурууны хөдөлгөөнөө сайн хянаж удирдах чадвартай болно

·         Гуурсаар шингэн зүйл ууж сурна

·         Өдөрт 10-12 цаг унтана

Хүүхдийн ойлгох чадвар болон ярианы хөгжил:

Хүүхэд энэ үеэс эхлэн өгүүлбэр бүтээж эхлэх учраас эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ байнга харилцан ярилцаж байх нь хүүхдийн ярианы хөгжил, ойлгох чадварыг  улам нэмэгдүүлдэг.

·         Дунджаар 200-300 үг хэрэглэнэ

·         3 болон түүнээс дээш үгийг хамтад нь хэрэглэж эхэлнэ. Жишээ нь: “би бөмбөг ав”

·         Зурган дээрх зүйлийг таньж, нэрлэнэ

·         Бусдын нэрийн хэсгийг хэлж эхэлнэ.

·         Өөрийн нэр болон насыг хэлнэ.

·         Өөрийн эрэгтэй болон эмгтэйг ялгаж мэднэ

·         Асуудлыг шийдвэрлэж эхэлнэ

·         Өөрийн эд юмс, өөрийн гэсэн зүйлсийг ойлгож мэднэ

Нийгэмшихүйн хөгжил

·         Эцэг эхээсээ хараат бус байдлаа илэрхийлж эхэлнэ

·         Бусдад саад болохгүй, хамтран тоглож эхэлнэ

·         Бусдын эд зүйл, тоглоомыг танин мэднэ.

Хувцасыг нь өмсүүлж, тайлуулахад тусална.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.