Хонгорхон бүсгүй минь өнөөдөр дэлхийн байгаль орчины өдөр шүү

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хурлаас анх 1972 онд  жил бүрийн зургадугаар сарын 5-ныг Дэлхийн байгаль орчны өдөр болгон тэмдэглэж байхаар тогтжээ. Тиймээс өнөөдрийг байгаль хамгаалах үйлсэд уриалан дуудах, энэ талаарх сургалт, сурталчилгаа хийх үйлсэд зориулдаг юм байна.


Бүсгүй та ч бас өөрийн чадах зүйлээрээ байгаль орчиноо цэвэр байлгаарай. Таны цэвэрлэсэн нэг ширхэг цаас, усалсан нэг ширхэг мод ч байгалиа хамгаалж буйн илрэл юм. Таны багахан оролцооноос таны эрүүл орчинд амьдрах, эрүүл байгальд аж төрөх үндэс болдог учираас та ч бас өөрийн хувь нэмрээ зориулаарай.

Манай улс энэ өдрийг энэ сарын нэгний өдрөөс эхлэн таван өдрийн турш тэмдэглэж байгаа юм. Харин өнөөдөр Дэлхийн байгаль орчны өдрийн зочид, төлөөлөгчид Хустайн нурууны Байгалийн цогцолбор газарт тахь нутагшуулж байгаа үйл ажиллагаатай танилцахаас гадна Монгол айлд зочлон уламжлалт нүүдэлчдийн амьдрал ахуйг үзэж сонирхох гэнэ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.