Жүжигчин Г.Ундармаа хувийн бизнесээ эхлүүлжээ
Жүжигчин Г.Ундармаа “Viva
city” хотхонд өөрийн хувийн бизнесээ
эхлүүлжээ. Тэрээр гэр
ахуйн барааны тансаг дэлгүүр нээж, сонирхлоороо бизнес хийж байна.

Түүнийг уран бүтээлийн их
ажилтай завгүй хэдий ч гэр бүлдээ анхаарал тавьж, гэрийн сайн эзэгтэй байж
чаддаг гэж найзууд нь магтах дуртай. Тиймээс ч тэрбээр гэрийн эзэгтэй нарт зориулан
дэлгүүр нээжээ.
Одоогоор дэлгүүрийнхээ
нэрийг өгч, хаягаа зүүж амжаагүй ч аль хэдийн худалдан авагчтай болж буй
жүжигчин бүсгүйн бизнест амжилт хүсье.




Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







