Миний хүүгийн эмээ
Найз залуу маань анх үерхдэг байхдаа ээж аавтайгаа танилцуулах гэхэд нь би үргэлж дургүйцдэг байлаа. Яагаад ч юм хадам ээжүүд адсага шиг ааштай гэж хүмүүсийн ярихыг нэлээдгүй сонссон болоод ч тэр үү. Тэд ихэнхдээ тааруухан нэртэй байдаг даа. Гэтэл нэг өдөр найз залуу маань хоёулаа найзуудтайгаа салхинд гаръя гэж хэлэхэд нь дуртайяа зөвшөөрөв. Гол руу явсан тэр өдөр биднийг эрхлүүлэх мэт салхи зөөлөн сэвсэж, ногоон дэвсгэр дээр ургасан өнгө өнгийн цэцэгс сэтгэл хөдөлгөн, голын зүлгэн дээр хүлээж суугаа найзууд руугаа яарч байлаа. Алсаас хартал модны сүүдэр доорх зүлгэн дээр тухлан суунгаа урдаа жаал жуулхан идэх юм тавьсан хоёр хүн харагдана. Гэтэл өнөөх хоёр хижээл насны хүний хажууд машин зогслоо. Тэгэхэд л найзуудтайгаа биш хадмуудтайгаа уулзахаар ирснээ ойлгосон юм.
Нөхөр минь намайг "хуурсан" гэх үү дээ. Ингэж анх удаа хадмуудтайгаа халуухан нүүр тулсан юм даа. Тэр үеэс хойш хэдийнээ зургаан жил өнгөрчээ. Одоо бид нэг хүүтэй. Тэр минь хадмуудын анхны ач хүү нь юм.
Нөхөр бид хоёрт ёотон цагаан байшингаас өөр зүйл байгаагүй оюутан байсан цаг. Тэр үед аав ээжүүд их тусалдаг байлаа. Нөхрийн минь эгч Солонгост ажилладаг учраас надад хувцас явуулна. Эгчийнх нь явуулсан хувцсыг хүссэн ч хүсээгүй ч өмсдөг байлаа. Нэг өдөр хадмындаа очихдоо өнөөх хувцаснаасаа өмссөн юм. Хадам ээж дээрээс доошоо дагуулан хараад "Туяагийн явуулсан хувцаснууд уу..." гээд л их жоготой хараад өгсөн зүйлдээ харамсаж байгаа мэт нүдээ алгуур зөөсөн нь санаа дагаад тэр үү хялам хийх шиг санагдаж билээ.
Манай гэрт ирэхээрээ дээгүүр доогуур хараад л энийгээ янзлаач, тэрийгээ цэвэрлээч гээд л гаран гартлаа тойруулан шинжих нь миний эгдүүг тун хүргэдэг сэн. Уг нь гэрт ирэх сургийг нь сонсонгуутаа хамгийн сайхан харагдахаар гэрээ цэвэрлэж, өөлчихмөөр зүйлийг нь нууж байхад л ингэж хэлээд гардаг хүн. Цагаан сар болохоор гэрээ цэвэрлүүлэх гэж зөвхөн намайг дуудна. Өөрөө олон сайхан охидтой байж намайг онцлон дууддагт нь дургүй хүрч нөхөртэйгээ муудалцах нэг шалтгаан болдог байлаа. Ирэхдээ ач хүүг минь авчраарай, энд сэрүүн байна дулаан хувцасла гээд л очоогүй байхад үглэж эхэлнэ. Хүүдээ авч өгсөн амттанг хужаагийн юм битгий хэрэглэж бай хэмээн хогийн саванд шидчихэнэ. Хамгийн үнэтэй, чанартай хүнс ногоог тэтгэврийн хэдэн төгрөгөөрөө ач хүүдээ авч өгнө. Ай даа арга эвийг нь олох тун хэцүү, хаврын тэнгэр шиг хүн байдаг сан.
Яагаад ч юм би хадмын гэрт очих дургүй байлаа. Намайг харвал өөнтөглөж, зэвүүн үгээр дотор зурна. Нэг өдөр нөхөр минь утасдахдаа "ээж осолд орсон гэнэ" гэхэд зүрх хүчтэй цохилж хэний ээж? гэж асууж билээ. Би ямар нүгэлтэй хүн байсан юм бэ. Хэрвээ миний өөрийн ээж байсан бол яаж сандарч, гүйн харайж байх болоо. Хадам ээжийгээ би ийм л муугаар бодож, үзэн яддаг байж. Аз болоход тэр осол хөнгөн байсан учраас удалгүй эдгэрсэн.
Гэтэл хүү минь гэнэт хүндээр өвдөж сэхээнд орлоо. Хамаг амьдрал минь хөмрөх шиг болоод сандарч салганасан би суусан газраа тогтож ядан эмнэлэгийн коридоороор холхино. Хэнийг ч юуг ч анзаарахгүй шал ширтэн алхахдаа эмнэлэгийн сандал дээр сууж байгаа хадам ээжийгээ сая нэг анзаарч харлаа. Алгаа хавсрахдаа эрхээ барин залбирч, нүдээ анин чин сэтгэлээсээ мөргөн гуйж, суларч үрчийсэн хацрыг нь даган урсах нулимсны дусал нь өөрийн эрхгүй миний сэтгэлийг уярааж билээ.

Хажууд нь очиж суувал харц нь тунгалагшсан хадам ээж минь судас нь товойж мойнысон гараараа нурууг минь илэн, энэ нялх амьтны оронд хөгшин би байсан нь дээр байсан юм гэж эрүү нь дагжин хэлээд эрхээ эргүүлэн суулаа. Тэр л үед байн байн дуудаж, цагаан сараар хүртэл гэрээ надаар цэвэрлүүлдэг байсан учрыг ойлгох шиг боллоо. Ач хүүгээ л харах гэсэндээ тэр байж. Хагалгааны өрөөнөөс эмч гарч ирэхдээ хүүд минь нүүрлэсэн аюул байхгүй болсныг хэлэхэд хадам ээж минь тэвчин байж унагасан ганц дусал нулимсаа арчиж амжилгүй асгартал уйлаад намайг тэврэн авлаа. Хүүгийн минь төлөө амиа өгөхөөс буцахгүй өөр бас нэгэн гайхамшигт эмэгтэй энэ дэлхий дээр байдаг гэдгийг чухам тэгэхэд л ухаарсан юм. Тэр хүн бол миний хадам ээж- миний хүүгийн эмээ билээ.
Нөхөр минь намайг "хуурсан" гэх үү дээ. Ингэж анх удаа хадмуудтайгаа халуухан нүүр тулсан юм даа. Тэр үеэс хойш хэдийнээ зургаан жил өнгөрчээ. Одоо бид нэг хүүтэй. Тэр минь хадмуудын анхны ач хүү нь юм.Нөхөр бид хоёрт ёотон цагаан байшингаас өөр зүйл байгаагүй оюутан байсан цаг. Тэр үед аав ээжүүд их тусалдаг байлаа. Нөхрийн минь эгч Солонгост ажилладаг учраас надад хувцас явуулна. Эгчийнх нь явуулсан хувцсыг хүссэн ч хүсээгүй ч өмсдөг байлаа. Нэг өдөр хадмындаа очихдоо өнөөх хувцаснаасаа өмссөн юм. Хадам ээж дээрээс доошоо дагуулан хараад "Туяагийн явуулсан хувцаснууд уу..." гээд л их жоготой хараад өгсөн зүйлдээ харамсаж байгаа мэт нүдээ алгуур зөөсөн нь санаа дагаад тэр үү хялам хийх шиг санагдаж билээ.
Манай гэрт ирэхээрээ дээгүүр доогуур хараад л энийгээ янзлаач, тэрийгээ цэвэрлээч гээд л гаран гартлаа тойруулан шинжих нь миний эгдүүг тун хүргэдэг сэн. Уг нь гэрт ирэх сургийг нь сонсонгуутаа хамгийн сайхан харагдахаар гэрээ цэвэрлэж, өөлчихмөөр зүйлийг нь нууж байхад л ингэж хэлээд гардаг хүн. Цагаан сар болохоор гэрээ цэвэрлүүлэх гэж зөвхөн намайг дуудна. Өөрөө олон сайхан охидтой байж намайг онцлон дууддагт нь дургүй хүрч нөхөртэйгээ муудалцах нэг шалтгаан болдог байлаа. Ирэхдээ ач хүүг минь авчраарай, энд сэрүүн байна дулаан хувцасла гээд л очоогүй байхад үглэж эхэлнэ. Хүүдээ авч өгсөн амттанг хужаагийн юм битгий хэрэглэж бай хэмээн хогийн саванд шидчихэнэ. Хамгийн үнэтэй, чанартай хүнс ногоог тэтгэврийн хэдэн төгрөгөөрөө ач хүүдээ авч өгнө. Ай даа арга эвийг нь олох тун хэцүү, хаврын тэнгэр шиг хүн байдаг сан.
Яагаад ч юм би хадмын гэрт очих дургүй байлаа. Намайг харвал өөнтөглөж, зэвүүн үгээр дотор зурна. Нэг өдөр нөхөр минь утасдахдаа "ээж осолд орсон гэнэ" гэхэд зүрх хүчтэй цохилж хэний ээж? гэж асууж билээ. Би ямар нүгэлтэй хүн байсан юм бэ. Хэрвээ миний өөрийн ээж байсан бол яаж сандарч, гүйн харайж байх болоо. Хадам ээжийгээ би ийм л муугаар бодож, үзэн яддаг байж. Аз болоход тэр осол хөнгөн байсан учраас удалгүй эдгэрсэн.
Гэтэл хүү минь гэнэт хүндээр өвдөж сэхээнд орлоо. Хамаг амьдрал минь хөмрөх шиг болоод сандарч салганасан би суусан газраа тогтож ядан эмнэлэгийн коридоороор холхино. Хэнийг ч юуг ч анзаарахгүй шал ширтэн алхахдаа эмнэлэгийн сандал дээр сууж байгаа хадам ээжийгээ сая нэг анзаарч харлаа. Алгаа хавсрахдаа эрхээ барин залбирч, нүдээ анин чин сэтгэлээсээ мөргөн гуйж, суларч үрчийсэн хацрыг нь даган урсах нулимсны дусал нь өөрийн эрхгүй миний сэтгэлийг уярааж билээ.

Хажууд нь очиж суувал харц нь тунгалагшсан хадам ээж минь судас нь товойж мойнысон гараараа нурууг минь илэн, энэ нялх амьтны оронд хөгшин би байсан нь дээр байсан юм гэж эрүү нь дагжин хэлээд эрхээ эргүүлэн суулаа. Тэр л үед байн байн дуудаж, цагаан сараар хүртэл гэрээ надаар цэвэрлүүлдэг байсан учрыг ойлгох шиг боллоо. Ач хүүгээ л харах гэсэндээ тэр байж. Хагалгааны өрөөнөөс эмч гарч ирэхдээ хүүд минь нүүрлэсэн аюул байхгүй болсныг хэлэхэд хадам ээж минь тэвчин байж унагасан ганц дусал нулимсаа арчиж амжилгүй асгартал уйлаад намайг тэврэн авлаа. Хүүгийн минь төлөө амиа өгөхөөс буцахгүй өөр бас нэгэн гайхамшигт эмэгтэй энэ дэлхий дээр байдаг гэдгийг чухам тэгэхэд л ухаарсан юм. Тэр хүн бол миний хадам ээж- миний хүүгийн эмээ билээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(124.158.77.21)
2017-01-19 18:34:49
Би 2 ч айлын бэр байж үзлээ Эхний хадам ээж бол энэ амьдралын хаагуур нь явсан юм гэмээр сонин хүн байж билээ Тэгээп дөнгөж амьдралаа эхэлж байгаа залуу хүмүүст учирлаж хэлэхээсээ илүү бүх л үйлдлийг нь буруушаана Ёстой тэмээ гэхээр яаа гэдэг хүн байж билээ Би ч хэрэндээ багаасаа зовлон үзсэн гэж өөрийгөө боддог байсан тэр үед хадам ээжтэйгээ амьдардаг байсныг хэлэх үү нэг өрөөнл ч байхаасаа эвгүйцдэг байж билээ Миний ганц дутагдал их л дуугүй бодсон санаснаа илэрхийлэхдээ муу жоохон охин байждээ Тэгээд л хадам ээжийн дарамтыг тэсэхгүй бодохоороо бөөндөөд л гомдлоо тайлчихдаг байж Сэтгэлдээ хадгалчихаад гаргаж чаддаггүй гэсэн үг юм уудаа Тэгээд л муу санаатайгаараа дуудуулна шүү дээ Эцэст би явсаан34 жилийн дараа дахин нэг хүнтэй нийлж дахин нэг хадам ээжтэй учирсан Харин тэр хадам ээж маань олон хүүхэд төрүүлсэн их л зөөлөн сайхан сэтгэлтэй дөлгөөн хүн байдаг Залуудаа бас л их зовсон тухайгаа надтай хууч хөөрсөнсөн Хүн ер нь зовлон үзэх тусмаа сэтгэл зөөлөрч хүний хүнийг ойлгох гэ
0
0
0
Хариулах
Oyu
(202.9.43.219)
2017-01-19 17:23:46
Hadam emee maani yag iim hun bj bilee Amid baigad ni ih l uurch yagaad bi gj yagad namaig l gj uur hurdeg baisan ch ugui bolson hoino I ter hunii hiilgej baisan ajil surgaj baisan surgaali uglej baisan uglelt ni bugd minii tuluu ene horvoo deer hamgiin sain eej baihiig nadad zaaj baisan um bilee Hedii 2hon jil hamt baisan ch 27jil suraagui buh zuiliig mine heniig ch hairlaj suraagui baisan setgeld mine nasan turshid mine gaihaltai emegtei geh neriig zuulgej hotsroooson unheer gaihaltai emegtei baij bilee Huniih ch bai uuriinh ch bai eej gdg ayiig ni olood bval uuriin uursun zovlong urdee amsuulahgui umsan gesendee hatuugaar sirgaj humuujildeg um shigee
0
0
0
Хариулах
zochin
(202.9.41.55)
2017-01-19 15:28:31
ene bichsen ber n saikhan setgeltei yum kkk achaa harmaar bwal awaad ir l gene biz zaawal ger ornoo tsewerluuleh hereg bna uuu chinii huug hairlaj bj achiig n turuulj ugsen beree hairlaj chadahgui bol teneg sh dee
0
0
0
Хариулах
зочин
(66.181.190.44)
2017-01-19 13:51:30
Би бэрүүдээ хайртай Хүүг минь халамжлах бас нэг хүн байгаад баярладаг амьдралыг минь баян болгож амьдрах гэж зүтгэж байгаа бэрүүддээ төвөг учруулж амьдралд нь хамаагүй орохоос болгоомжилдог Хөвгүүдээ чадлаараа зүтгэж өдөр бүрийг жаргалтай байлгахыг хүсдэгГэхдээ эхлээд бие биенээ таних цаг хэрэгтэй юм байна лээ Өвдөж зовсон үед минь сэтгэл гаргасан охидоо гомдоохгүй байхыг хүсдэг Аль алин нь хүн чанартай байж хүүгээ гэвэл бэрээ хүндэлж Нөхөр чинь чамд хэрэгтэй бол ээжид нь талархаж хайрлаж байвал бүгд сайхан амьдарна шүү Бие биенээ ойлгож дэмий жижиг зүйлийг өнгөрөөж чадвал бүгд зөөлөн
0
0
0
Хариулах
Bi
(49.0.134.203)
2014-07-31 18:23:40
Asgartal uillaa Hervee bi eej boloogui bsan bol uilahgui l bsan bolov uu
0
0
0
Хариулах
(103.9.90.230)
2014-06-27 11:37:28
huu tom bolj bdag yaj hadam eej bolno doo kk
0
0
0
Хариулах
Ber
(124.158.111.45)
2014-06-27 10:41:48
Bugd muu bn gej bhgui l de Manaih bol minii heleegui ugiig hurtel helsen bolgoj huuteigee herelduulne amilsan chotgor bhaa huu ni chi manai eejig tgj helsen bn geed nadaas chi tegsimy gej lavlah ch ugui heruul hiine
0
0
0
Хариулах
(78.53.189.120)
2014-06-27 07:38:31
gants ach n bol argagui olon bol toohgui gehdee l emee gedeg hun eejees yalgaatai n yeroosoo zagnaj uurladaggui odoo bodoj bhad emeedee ih tusalj bhgui yav daa adaglaad l huuhed bhdaa yamarhuu bsniig n ch asuuj chadalgui ooriinhoo durtai tosiig yaj hiidgiig ch asuuj medehgui uldchih yum
0
0
0
Хариулах
Бэр
(103.26.193.14)
2014-06-17 02:22:38
Цагаан зээр бүсгүй хүн 2 нутаггүй бүсгүй хүн очсон газраа чулуу шидсэн газраа гэж хуучны үгүүд хичнээн үнэн вэ бид нөхрөө хайрлах гэж үр удмаа үлдээх гэж хүний амьдралын сайхныг мэдрэх гэж л хадамд гардаг гэтэл тэр хүн тэр хүүхэд хэний удам вэ үүнийг ухаарч аав ээжийн өврөөс дөнгөж гарсан бяцхан охинд огт өөр орчинд дасах 2 өөр орчин нөхцөлийг зохицуулах хүнд болоод хариуцлагатай үүрэг ирдэг юм даа Энэ тийм амар даваа биш гэхдээ чиний сонгосон амьдрал чиний сонгосон айл чи өөрөө л хичээх ёстой өөр хэн ч биш нөхрөө дунд нь зовоох ёсгүй эцэг эхдээ хов хүргэх хэрэггүй амьдралаа сайхан болгохын тулд дэмий үг үйлдлийг өнгөрөөж чадах чадвартай байх ёстой Харин энэ бүхнийг давж үр хүүхэд гаргаж удмы нь хадгалж нөхрийнхөө үр хүүхдийнхээ амьдралынхаа өмнө хүлээсэн үүрэг харицлагадаа эзэн болж энэ айлын жинхэнэ гишүүн болсноо эргэн хараад хүндлүүлж байхад өөрөөрөө бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрдөг юм даа
0
0
0
Хариулах
(103.26.193.4)
2014-06-17 01:56:25
222
0
0
0
Хариулах
Zochin
(202.55.183.178)
2014-06-16 18:12:23
Uurun eej hadam eej yag adilhan ug helhed hun uuriin eejees sonsson ugee neeh toolgui hunguhun huleej awdag bol hadam hunii hun dee gej bodhoos l hun aiar emzgeer huleej awdag yum shig sanagdsan geree tsewerleech gdg ugiig uuriin eej helhed zaa tsewerlene shdee gdg bol hadam helhed hunii muu uzlee nmg ajilgui geriin awgai gej bodood bgn bhdaa dandaa l hun uuntugluj bhiin gej l huleej awdagt uchir bgd bn daa hehe
0
0
0
Хариулах
(103.26.193.5)
2014-06-16 15:59:12
bid bugd hadam eejuud shuudee
0
0
0
Хариулах
(103.26.193.19)
2014-06-16 12:11:18
oorsdo muu sanaatai aild bga yum shig handdag bol doroo l medegdene odooni huuhnuud hadmuud shunal ixtei bolson asuudal golduu ul oilgoltsol bdg tuunes muu ber hadam bxgui
0
0
0
Хариулах
хадам
(103.26.194.96)
2014-02-15 01:19:58
Би нөхөртэйгээ суугаад 6 жил болж байна Манай хадам ээж айхтар хүн шүү гэж анх нөхрийн найзууд захиж байсан Чи хүүхэд гаргаад өгчвөл гайгүй болно гэдэг байсан Тэгсэн би хүүхэд гаргадагүй ээ Хүүхэдтэй болоод алдаад байсан Тэгээд одоо би бодоод байхад яаж тэвчдэг байсын бэ Би хадам ээжтэйгээ бараг харьцдагүй Харьцахаар ярьсан яриаг нөхөрт хов маягаар ярьж хэрүүл гарах гээд байдагХүүдээ машин авч өгвөө цагаан сарын өмнө Тэгсэн чинь намайг л ав гэж ятгасан гэж бодоод байдаг юм шиг байгааШинийн 1 ний өглөө очоод золгочоод байж байсан чинь Би хүний хүүхдийг Машинд суулгаад байх ёстой юм уу ухааны юм яриад уйлж байсан Пөө би чинь дотор харлаад уйлж гарав ааа Тэгэхэд нөхөр юу ч хэлэхгүй бүүр уурлаад байгаамдаа
Цагаан сараар жил болгон надад бэлэг гэж инээдтэй юм өгнө Үсний хавчаар энэ жил тор энгэрийн тэмдэг
Өөрийнхөө төрсөн өдөр мартын 8 баяр болгоноор байнга бэлэг авахуулах санаатайМөнгөгүй байх үед ч дарамтлана Муу өөрийн минь ээж хэзээ ч төрсөн өдрийн бэлэг гэж нэхэж байгаагүй Бид хоёр а
0
0
0
Хариулах
мики
(203.91.117.4)
2014-01-17 18:30:20
дэндүү сайхан санагдлааби ч гэсэн ийм л хүн байлаа даа
0
0
0
Хариулах
gomdol
(103.23.51.6)
2014-01-17 02:53:20
zarim hadamud jinhen ***** chotgor shig l bdg shv de sn handah tusam daam garch derlehdeg shv dee
0
0
0
Хариулах
Hadam avgai
(49.0.128.44)
2014-01-16 15:40:12
Manai hadam hetsuu hetsuu Gants huugiinh ni ehner bolson bish ugee barah yum Olon ohidtoi Nuhur nadad gants neg huvtsas oir zuuriin yum avaad ugchihsniig medeh yum bol buun yum bolno Minii ter ohind tiim yum baihgui iim yum baihgui baihad ene neg yum namaig hamag yumiig ni ideed uuchlaa geed Ohiduudtaigaa niileed namaig bol heleh helehguigeer helne shuu dee Ug ni bi gai tarihgui muruuruu ajlaa hiigeed holhon shig l baidgiin
0
0
0
Хариулах
hadam bol chotgor
(103.26.194.57)
2014-01-16 13:54:48
manai hadam bol buur aimar huuhduudinhee dund how zoogd neg bol bugdeeree nileed how yariad suudag gsen bi estoi durguiee tiim humuusd
0
0
0
Хариулах
erkh chuluu
(103.26.194.41)
2014-01-16 12:48:44
unshaad uillaa bi mash sain hadam eejtei ter hun minii huuhduudiig usguj ugsun odoo ch bas hardag hamag yumiig mini hiideg bi geriin ajil hool ch hiideggui bi uneheer davarsan ber zarimdaa manai nuhur chi arai denduu yum gedeg bi arai l denduu davarsan hun Odoonoos eejdee tusalj bnaa
0
0
0
Хариулах
Хадам
(204.195.149.206)
2014-01-16 07:32:44
Хун хэзээ ч ур хуухдээ муу яваасай гэж боддогуй л байхгуй юу тийм болохоор хадамдаа тунирхаад муу хэлээд байх шаардлагагуй та нар сайн явбал ямар ч хадам баярлана хэрэв дургуй юм шиг байгаа бол оорсдоосоо бурууг хайх хэрэгтэй хэн нэгэнтэй чин сэтгэлээсээ харьцвал муу хун гэж Байхгуй ганцхан ойлголцох л хэрэгтэй
0
0
0
Хариулах
bi
(202.179.20.198)
2014-01-15 13:05:57
Sad tavilaa
0
0
0
Хариулах
Bird
(109.130.214.122)
2013-12-07 15:03:08
Minii hadmuud sain humuus baisan mini nohoroos iluu Ted tengert halisan ch bi odoo boltol zalbirdag tednii toloo nohoroosoo salsan ch gesen
0
0
0
Хариулах
naran
(103.26.194.46)
2013-12-07 10:47:54
sain hadam eej sain hanitai bn gedeg burhanii hishig baij ch medne manai hadam bol uneheer aimar doo huhed ovdoj bhad namaig duudchih vii gesen shig ene 2 huug mini zovoochih vii gesen shog huugee duudaad gertee honuulaad 2 utasaa haachihna esvel huudee bitii och gej helne daraa ni uy ch boloogu um shig yarina eh hun emegtei hunii shinjgu muuhai hun shu uzen yadmaar
0
0
0
Хариулах
(202.180.216.211)
2013-08-06 12:50:27
Сайхан бичсэн бна Биднийг ямар залуучууд ойлгох биш дээ Би бол бэрдээ юм хэлдэггүй ээ хэлмээр юм байдаг л юм гэхдээ бэрийн ээж намайг худлаа сайн царайлсан амьтан гэж хэлсэнээс хойш бүүр гомдсон Уул нь би ачдаа хачин их хайртай төрсөн өдрөөс нь эхлээд л бэр ач хоёроо халамжилсан Гэхдээ бэр хэлээгүй ч гэсэн би худдаа гомдсон Надаас өөр хадам бол энэ өгүүлэгт гарч байгаа шиг бэрээ шахаж шаардах л байх Би өрөөндөө хөглөрч байсан ч юм хэлдэггүй тусдаа гарцгаагаад аяндаа л өөрсдийн гэсэн амьдралаа аваад явчих байх Зарим үед хэтэрхий үглэж янших тус биш ус болох юм шиг санагдаад Тэгээд ч одоогийн залуучууд хүний үг сонсдог гэжүү Өөрийн маань хүү ч адилхан юм хэлбэл зөрүүдлэх биз Сургуулиа төгсөцгөөгөөд ажилтай болцгоогоод тусдаа гарахаар болно биз гэж л бодох юм даа
0
0
0
Хариулах
saruul
(122.201.20.122)
2013-07-26 18:50:30
muu xun gj eroosoo bdaggui yumaa manai xadmuud mash sain xumuus bdag ygl adilxan aaw eejuud uchir xairlaj bgaarai
0
0
0
Хариулах
(202.126.89.183)
2013-07-26 17:16:22
uneheer goy niitlel bna ohinoo sanasaniig ch heleh u buur nulims garchlaa
0
0
0
Хариулах
(109.235.224.240)
2013-07-26 05:00:37
huue yu bichchee ve bi unshaad uilchlaa chi ikh uhaantai emegtei yum
0
0
0
Хариулах
(80.137.10.74)
2013-07-25 17:44:02
unshaad uuriin erhgui nulimsaa tevchsengui uneheer saihan eejuud bdag yum shuu bi tednii neg ni yah argagui mun ur huuhdiinhee tuluu amia ugch chadna
0
0
0
Хариулах
(202.131.242.238)
2013-07-25 15:46:12
ene uneheer setgel hudulgum saihan niitlel bn Olon hun unshaasai gej husch bn
0
0
0
Хариулах
Zzz
(202.126.90.58)
2013-07-25 14:56:04
Unshaad uilchihlaaaNeeree l bid chini hunii sainiig ni bish muug ni turuuleed harchihdag shuu deee Minii hadmuud tegtlee ugelj zagnaad bdagguiuuriiguu bi sn hadmuudtai uchirsan l gj boddoghuuhed ee gj ail geriin az jargal ni yum shuu dee
0
0
0
Хариулах
babo
(202.21.112.186)
2013-07-25 12:39:53
Uneheer saihan niitlel bna
0
0
0
Хариулах
ххэ
(112.149.193.131)
2013-07-25 03:26:25
ххэямр хөөрхийм бээ
0
0
0
Хариулах







