Уушгины хавдраар нас барсан тамхичны эхнэр $23 тэрбумын төлбөр авна
АНУ-ын шүүх уушгины хавдраар нас барсан тамхичны эхнэрт 23.6 тэрбум ам.доллар төлөхийг тамхи үйлдвэрлэлээрээ Нэгдсэн Улсад хоёрдугаарт ордог компанид үүрэг болгов.
Тодруулбал, "RJ Reynolds Tobacco" компани энэхүү торгуулиас гадна 16.8 сая ам.долларын нөхөн төлбөр төлөхөөр болсон байна. Заргаа авсан Синтиа Робинсон гэгч эмэгтэй тус компанийн эсрэг анх 2008 онд зарга үүсгэж, нөхөн төлбөр шаардсан бөгөөд нөхөр нь 12 жилийн өмнө буюу 1996 онд нас баржээ.

Гэхдээ "Reynolds" компанийн зүгээс шүүхийн шийдвэрийг шударга ёсны хэм хэмжээнээс хэтэрсэн, ямар ч үндэслэлгүй хэмээн мэдэгдээд байгаа юм. Шүүх хурал дөрвөн долоо хоног үргэлжлэх үеэр Робинсоны өмгөөлөгчид "Reynolds" компани тамхи татахын хор хөнөөлийг хэрэглэгчдэдээ мэдүүлэх тал дээр хайхрамжгүй хандсан, энэ нь Робинсоны нөхрийг тамхинд донтож, улмаар уушгины хавдар тусахад хүргэсэн хэмээн тайлбарлажээ. Дашрамд дурдахад, "Reynolds" компани шүүхийн шийдвэрийг давж заалдахаар төлөвлөөд байгаа аж.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.