Аз жаргалтай амьдралын эхлэл бол эрүүл мэнд


       Эрүүл мэндгүйгээр аз жаргалтай байх боломжгүй” гэж суут сэтгэгч, Виссарион Григорьевич Белинский хэлсэн байдаг. Харин та  эрүүл мэнд, гоо сайхандаа хэр зэрэг  цаг, зав зарцуулдаг вэ?.  Аз жаргалтай амьдралын эхлэл болсон энэхүү баялагийг арчилж, тордож, өдөр бүр өнгөлж, зүлгэж байхгүй л бол бид нэг л өдөр өнгө зүсээ алдан доройтож, өвчин хэмээх эмгэгт дарлуулах болдог. Тийм болохоор эрхэм уншигч таны эрүүл мэндийн боловсролд хөрөнгө оруулалт хийж, бид   Эрүүл мэнд, гоо сайхны цаг” хэмээх нэгэн шинэ сэтгүүлийг эрхлэн гаргаад байгаа билээ. Бид энэ удаа танд дахин нэг шинэ дугаараа өргөн барьж байна.

         Энэ дугаараас та  УДЭТ-ын жүжигчин Г. Отгонцэцэгийн  “Би хамгийн үнэ цэнэтэй эмэгтэй”, ЭХЭМҮТ-ийн Бөөрний мэс заслын тасгийн их эмч У.Хүрэлбаатарын  “Бяцхан хөвгүүдэд тохиолддог тээрхийн арьсны нарийсал буюу фимоз” өвчний тухай, “Гурван гал” эмнэлгийн Хүүхдийн эмчийн сонирхолтой зөвлөгөөнүүд, “Ануухай” эмнэлгийн “Үр шилжүүлэн суулгах тухай” ярилцлага, Монгол-Солонгосын Дорнын анагаах ухааны төвийн шинэ эмчилгээ, үйлчилгээний тухай, мөн ДОХ-той залуугийн чин сэтгэлийн ярилцлага, “Архины тухай хамгийн өргөн дэлгэр тархсан худал ярианууд”-ыг унших боломжтой юм. Мөн охид, бүсгүйчүүдэд болон  гэр бүлийнхээ гишүүн бүрт зориулсан олон сонирхолтой мэдээ, мэдээллийг эндээс хүлээж авах боломжтой.  Тухайлбал, “Гадаадад хэрхэн эмчлүүлэх”,  Гоо сайхны шивээсийг хаана, хэрхэн чанартай хийлгэж болох” талаар та эндээс  уншиж, өөртөө мэдлэг, мэдээлэл  хуримтлуулаарай.

        Эрүүл мэнд, гоо сайхны цаг” сэтгүүлийг худалдан авахыг хүсвэл  “Номин”, “Миний дэлгүүр”, “Макс”-ийн сүлжээ дэлгүүр болон “Оргил” худалдааны төв, “Улаанбаатар” их дэлгүүр,  “Интер ном”, “Мажистик” зэрэг номын дэлгүүрийг зориорой.   


                                                                                           

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.