Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцолт энэ сарын 31-нд дуусна шүү

"Ажилласан жил,  тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хууль УИХ-аас  2012 оны есдүгээр сарын 04-ны өдөр батлагдан гарсан. Хууль, түүнийг хэрэгжүүлэх журам батлагдснаар иргэд, даатгуулагчид 1990-1995 оны хооронд ажиллаагүй хугацааг ажилласнаар нөхөн тооцуулах, 1995-2000 оны хооронд тэтгэврийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй бол нөхөн төлөх нөхцөл бүрдсэн.

Ингээд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах иргэний хүсэлтийг  2012 оны 11 дүгээр сарын 15-наас хүлээн авч эхэлсэн билээ.


Тэгвэл  ганцхан удаа хэрэгжих уг хуульд хамрагдах иргэдийн бүртгэл  энэ сарын 31-ний өдрөөр дуусгавар болох юм. Ингээд хуулийн хүрээнд ажил цэгцэрсэн тохиолдолд  хуульд шаардагдах нэмэлт эх үүсгэвэр олгох ажлыг 2014 оны улсын төсөвт суулгаж, их оноос тэтгэвэр тэтгэмжийг шинэчлэн бодож олгож эхлэх юм. Уг хуулийн хугацаанд амжиж ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлээ  нөхөн тооцуулахыг Нийгмийн Даатгалын Ерөнхий газраас уриалж байна. Хуульд хамрагдах иргэдийн бүртгэлийн хугацаа энэ сарын 31-нээр дуусгавар болж, дахин сунгагдахгүй юм. Үүнээс хойш иргэдээс өргөдөл гомдол хүлээж авахгүй,  нэг ёсондоо хуулийн хэрэгжих хугацаа дуусч байгаа гэсэн үг. Тиймээс хүсэлт гаргах иргэд дээрх  хугацаандаа амжиж бүртгүүлээрэй.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.