Эмээдээ хэлсэн үг


Гадаа бороо орж байна. Эмээ минь тэнгэртэй ханьсан хаана уйлж суугаа юм бол доо. Өвөөг тэнгэрт халихад нь цурхиран уйлж байснаас нь өөр нүднээсээ нулимс гаргаж байхыг хараагүй юмсан. Харин өнөөдөр миний хэлсэн үгнээс болоод ганц дусал нулимсаа барьж ядахдаа гараад явчихлаа.
Бороо орсон өдөр бүр эмээ минь будаатай цай чанаж өгдөгсөн. Бага байхад бороонд шалба норчихоод тогтсон усыг нь туучиж тоглоно. 
Нил шавар шавхай болчихсон гэртээ гүйн ороход эмээ минь будаатай цай чанаад л сууж байдаг байлаа. Бороотой өдрийн цайны сайхныг юутай ч зүйрлэмээр юм дээ.  Нэг л сайхан.
Би нэг дүүтэй. Бид хоёр эмээгийн хүүхдүүд л дээ. Эмээ дүүд минь маш их хайртай. Дүү минь буруутай байсан ч намайг л загнана. Гэрийн ойр зуурын ажлыг би л хийж, чадахгүй бол загнуулна. Анх гурил зуурч, элдэхийг заана гээд өдөржин гурил элдүүлж билээ. Гар хуруунд наалдсан нялцгай зуурсан гурилаа элдэхдээ дөрвөлжин, гурвалжин болгон элдэж, энд тэнд нь урж цоолоод тэрнийгээ дахиад л базаж нухаад дарайж хатуу болтол нь элдэж байж сурсан даа. Гарын алга час улаан болчихоод тэсхийн аргагүй загатнаж, майжих тусам улам гар халуу дүүгэнэ.  Цагаан сар болгоноор дээл оёхдоо надаар хаваас хийлгэж, товч шилбээ хадуулдаг байсан юм. Тэрэнд нь би хичнээн дургүй байсан гээч. Заримдаа ором гартал ороолгуулаад орь дуу тавин уйлдагсан. Намайг загнах болгонд нь надад дургүйдээ ингэж  байна гэж боддог байлаа. Гэхдээ энэ дэндүү том эндүүрэл байсан юм.
Хоолоо яаж идэх, хөлөө яаж суух гээд л энгийнээс эхлээд хэцүү олон зүйлийг надад зааж өгдөг байж. Би түүнийг нь үглэж, яншлаа хэмээн дургүйлхэж байсан ч эмээ минь намайг амьдралд сургасаар,  бүх л зүйлийг өөрөөсөө харамлан байж бидэнд өгсөөр л байсан. Дүү бид хоёр буузны маханд дуртай гэж жигтэйхэн.

Тэгээд ч тэр үү эмээ минь бүх махыг нь бидэнд өгөөд өөрөө гурилыг нь идэж суудагсан. Самар чөмөхдөө голоор нь тас хазаад ястай нь идчихдэг надад бахиар ясыг нь хагалаад чөмгийг нь өгнө.  Хэдэн хувцасыг минь гараа хорстол угааж суусан эмээгээ өнөөдөр ч тэгэх ёстой юм шиг бодож суугаа би юутай хөөрхийлөлтэй вэ. Эмээ минь байгаагүй бол өнөөдрийн би байгаа ч уу үгүй ч үү.
 Үр хүүхдийнхээ хөлд өөрийгөө дэвсэж, буруугүй атлаа буруутан болж, хийгээгүй атлаа хийсэн болдог эмээ минь таныхаа ачийг хариулаж чадахгүй л явна даа би.  
 Гадаа бороо орсоор л... Бороотой өдөр бүр эмээгийнхээ будаатай цайг дандаа л ууж сууснаас биш ганц ч удаа өөрөө чанаж өгөөгүй юм байна. Ядаж өнөөдөр ч болов эмээдээ будаатай цай чанаж өгье. Хаалга дуугарч байна. Эмээ бололтой.
Биднийг нандигнан хайрлаж өсгөсөн ойр дотны хүмүүсээ хэрэггүй муу үгээр сэтгэл зүрхийг нь бүү өвтгөөрэй хүмүүсээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Нээрээ (182.160.38.158) 2015-05-29 13:11:42
Яг л эмээ дүү бид 3 шиг Хүүхдүүдийнх нь хийж өгч чадаагүй баярлуулж чадаагүй зүйлсийг хийж өгөх гээд л хичээж явнадаа 2 охин нь Бид 2-г илүү хайрлалаа гээд ах эгч нар эмээг дандаа зэмлэж буруутгадаг байлаа Одоо өөрсдөө ач зээгээ үзээд эмээг ойлгож байх шиг байнадаа
byambaka (74.217.37.58) 2013-09-11 01:29:40
bi ch bas emeegee sanchlaa manai emee undur turanhai hun baisansan namaig hun bolgoson gants hun emee mini l yum daa Uvchtei bhad ni garaas ni tusheed bosgohod hichineen ih bayarlaj blaa Emeegee uureeg alhaj bhad mash ih bayarlaj minii ohin tom boljee geed l gants udaa bosgood ugchhuuch gej guij bhad chini uilaad l suuj bsansansan minii amid burhan bgaag burhnii orond yvsan tanidaa mash ih hairtai emee mini
sonin (92.224.190.92) 2013-09-10 03:25:01
yamar sonin yum be bi yag emeegee sanaad suuj bsan ene hund zurag bna nadad bol zurag ch bhgui minii ooriin zursan zurag l bgaa Manai emee yeroosoo uurgui taivan zagnadaggui yagaad ch yum namaig garaa salaavchlaad tolgoiniihoo ard bariad zogsohod durgui teriig l boli gedeg bsan ter n ug nadad ih tuhtai saihan bdag bsan Zun bolohoor 2 shirheg saravchtai tsagaan malgai oyod ovootei hamt ijilseed omschihno namuuhan duutai gadaad hel meddeggui hernee orsuudaas hunsnii zuilee hudaldaad avchihna bichig useg medehgui hernee Dalantai ovgoniig yag nomon deer bdgaar n urnaar yarij chaddag Odoo bodood bhad oort n joohon bhad n ter ulgeriig l hogshchuul n yarij ogdog bsan bolood ter chigeer n tseejleed avchihsan gesen ug Zun bolohoor terleg hiij omsono gangan gangan busad ailiin emeetei haritsuulaltgui Hoorhii ih zowlon uzsen bolohoor eleg buten bhad l boloo gedeg bsan
zulaa (203.169.52.47) 2013-08-08 09:38:54
emeegee sanachihlaa ene horvood namaig unen setgeleesee hairlaj halamjilj yvsan tsor gants emee mininadad tanii oron zai ymar ih uguilegddeg gej sanana tanidaa ymar ih hairtai baisnaa burhnii orond yvsnii chin daraa l oilgoh yumdaa
Gerlee (202.70.46.11) 2013-06-13 12:37:55
Бурхан болсон эмээгээ саначихлаа ммммм
Zaya (61.171.211.38) 2013-06-13 00:14:09
Minii saihan emee tandaa ohin n zunduu ih hairtai shuu
tselmeg (202.179.20.228) 2013-06-12 18:45:23
emeedee mash ih hairtai