Өнөөдөр хуримын ордон нээлтээ хийж байжээ

    1976 оны 06 сарын 14-ний энэ өдөр буюу 38 жилийн өмнө хуримын ордон  анх нээлтээ хийж байжээ. Улаанбаатар хотод гэрлэх ёслолын ордны суурийг 1973 оны 05 сарын 23-нд Анастасия Иванова Цэдэнбал Филатовагийн санаачилгаар тавьсан байна.

Харин хамгийн анх хуримын ордны хаалганы загварыг ардын зураач Д.Амгалан гаргаж, зургийн дагуу тухайн үеийн Дүрслэх урлагийн дунд сургуулийн оюутнууд цоолборлож, сийлжээ.

Хаалгыг хатсан нарс модоор урласан бөгөөд вансэмбэрүү болон бадамлянхуа цэцгийг дүрслэн хийсэн байдаг. Мөн өлзий хээ нь урт удаан амьдралын билгэдэл аж. Хаалганы бариулыг А.И.Филатова Чех улсад захиалж хийлгэсэн түүхтэй. Бариулыг хаан бугуйвч, хатан сүйхийг билгэдэн гуулиар урласан байдаг.

Хуримын ордныг нээгдсэний дараа Сэлэнгэ аймгийн тракторчин Д.Тунгалаг, Л.Жаргалсайхан нар хамгийн анх гэрлэлтээ батлуулсан байжээ.

Тэдний хуриманд Ю.Цэдэнбал, түүний гэргий Филатова нар оролцон баяр хүргэж байсан төдийгүй гэрлэх ёслолын ордонд гэр бүлээ баталсан анхны таван хосод Филатова гуай шинэ байр өгч, зүү утаснаас эхлээд хогийн тосгуурыг нь хүртэл бэлдэж өгч байсан гэдэг. Түүнээс хойш өнөөг хүртэл 35000 гаруй гэр бүл тус ордонд хуримаа хийжээ.

    Дашрамд дуулгахад дэлхийд тусгайлсан хуримын ордонтой улс ОХУ болон Монголоос өөр байдаггүй ажээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.