”СОНГОДОГ-30” коллекц тун удахгүй...
"Хүү төрлөө..," Үндэсний брэнд нэг жилийнхээ ойн босгон дээр нэрийн бүтээгдэхүүнийхээ загварын тоог үнэмлэхүй өсгөж байна. Бид өнгөрсөн хугацаанд камшерин даавуу 100%-аар урлагдсан өлгий, тоодон дээл нэрийн бүтээгдэхүүнээ зах зээлд амжилттай нэвтрүүлсэн.

Тэгвэл энэ удаа "Сонгодог-30" коллецийг өдөр тутмын хэрэглээнд зориулан бяцхан хэрэглэгчиддээ танилцуулахаар бэлтгэж байна. "Сонгодог-30" коллекц нь плать, пальто, жакет гэсэн гурван үндсэн төрлөөс бүрдэж буй бөгөөд энхрий үрсийн НАМАР/ӨВӨЛ-ийн гангараанд зориулан гаргаж байгаа билээ.
Орчин үеийн загварын чиг хандлагыг эрс тэс уур амьсгалтай Монгол орны нөхцөлд зохимжтой байдлаар нийцүүлэх үүднээс нийтлэг хэлбэрийг нь Н, А дүрсийн агууламжтайгаар шийдсэн болно. "Сонгодог-30" коллекц нь 0-5 насны хооронд бүтээгдсэн бөгөөд үнэт чанар, давтагдашгүй хэрэглээ болон үйлдвэрлэлийн нарийн технологи дор урлагдан, хэрэглэгчдэд хүрэх юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээр орж харна уу?
https://www.facebook.com/%D0%A5%D2%AF%D2%AF-%D1%82%D3%A9%D1%80%D0%BB%D3%A9%D3%A9-341641676015671/timeline/?__mref=message_bubble







