Бүсгүйчүүдээ “Wheelchair fashion show” анх удаа ирэх даваа гаригт болох гэж байна шүү!

Энэ сарын 17-нд буюу ирэх даваа гаригт 20:00 цагаас Худалдаа Аж Үйлдвэрийн тэнхимийн зааланд “Wheelchair fashion show” буюу “Тэргэнцэртэй иргэдийн хувцас загварын шоу” болох гэж байна. Уг шоу нь монголд анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог болж байгаа юм.

Уг шоунд нийт 18 загвар өмсөгч оролцох бөгөөд гоёлын, үндэсний  загвартай гоёлын хувцас мөн энгийн гэсэн 2-3 ээлжийн хувцас өмсөж оролцох аж. Харин хувцсыг Урлах Эрдэм Дээд сургуулийн багш, дизайнерууд урлаж байгаа гэнэ.

“Тэргэнцэртэй иргэдийн хувцас загварын шоу”-ны гол зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн амьдралд оролцох идэвхийг нэмэгдүүлэх, тэдний гоо зүйн үнэлэмжийг дээшлүүлэх, мөн нийгмийн бусад гишүүдийн хандлагыг өөрчлөх юм байна.


Дашрамд дурьдахад “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч А.Пүрэвмаа жил гаруйн өмнөхөн хөлчүү нэгний балгаар дөрвөн давхрын тагтнаас унаж нуруу болон аарцагны ясаа хүнд гэмтээсэн билээ.

“Хөл дээрээ босох найдваргүй” гэсэн эмч нарын үгэнд гутарч хэвтэхийн оронд тэр хүсэл мөрөөдлөөрөө дахин жигүүрлэж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Түгээмэл хөгжил” ТББ-ын ажилтан болсон нэгэн. Түүгээр ч зогсохгүй, загварын тайзан дээрээ дахин гарах мөрөөдлөө биелүүлэх боломжтой гарчээ.


Бүсгүйчүүдээ “Wheelchair fashion show” буюу “Тэргэнцэртэй иргэдийн хувцас загварын шоу” загварын шоунд заавал очоорой.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.