2018 оны намрын трэнд хувцаслалт
Нэг л мэдэхэд загварлаг пальто, урт түрийтэй гутал, савхин хүрэм, ноосон цамцаа өмсөх цаг болжээ. Өвөл, зунаас илүүтэй хавар, намар хамгийн загварлаг, донжтой хувцаслах боломжтой байдаг гэдэгт олон эмэгтэйчүүд санал нийлж байгаа байх. Та сонгодог, чамин, спортлог, энгийн биед эвтэйхэн гээд ямар ч загвараар хувцасладаг байж болно. Эдгээр трэнд хувцаслалтаас санаа аваад намрын имижээ бүрдүүлээрэй.




2018 оны трэнд өнгө: Зөөлөн цайвар, бүдэг хөх, цэнхэр, лаванда цэцгийн өнгө зонхилж байна.






Эрхэмсэг тансаг хувцаслах дуртай бүсгүйчүүдийн хувьд:
Хүн бүр өөрийн зан чанар, мэдрэмжээсээ шалтгаалан өөр өөр хувцасладаг. Гэхдээ ихэнх эмэгтэйчүүд тансаг, эмэгтэйлэг хувцаслах дуртай байдаг. Сэрүүн өдрүүдэд сайхан харагдахын тулд пальто болон хүрэмнийхээ дотуур битүү захтай ноосон цамц өмсдөг. Мөн өөрөөр хар савхин өмд, торгон цамц эсвэл тохирсон плаж өмсөж болох юм. Гялалзсан гоёл чимэглэл зүүгээд тохирсон гар цүнхтэй хослуулах хэрэгтэй. Гэхдээ алтан болон мөнгөлөг өнгөтэй эдлэлээ хооронд хольж зүүхгүй байхыг зөвлөж байна. Үс засалт болон, нүүр будалт хамгийн чухал гэдгийг бүү мартаарай.




2018 оны трэнд спортлог хувцаслалт
Спорт хувцаслалт нь илүү залуу харагдуулдаг давуу талтай. Мэдээж биед эвтэйхэн, таатай мэдрэмжийг төрүүлдэг. Хар, улаан, ногоон, цагаан өнгө трэнд болж байна.




Загварлаг пальто
Тун энгийн бөгөөд загварлаг харагддаг энэхүү пальто нь шулуун урт байх бөгөөд өнгө дагуу бүстэй загваруудыг илүү сонгодог.




)






Даашинз
Энэ жил загвар өмсөгчид, загвар зохион бүтээгчид цэнхэр, хөх, нил ягаан, цагаан өнгийг түлхүү сонгож байна. Зуныг илүү урт болгох гэсэн мэт гэгээлэг, цэцэгтэй, хээтэй загваруудыг сонгожээ. Цаг агаар сэрүүн болоход ноосон, нэхмэл торон материалаар даашинз урлах нь элбэг. Энэ нь дулаахан бас загварлаг.




2018 оны трэнд гоё чимэглэл /аксиссори/
Аливаа хувцаслалтанд гоёл чимэглэл хамгийн чухал байдаг. Тэдэн дундаасаа малгайг онцлон сонгох хэрэгтэй. Үүний дараагаар ороолт мөн л чухал.






Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(64.119.23.135)
2018-09-14 13:14:35
загварлаг хуцасны зохицол зөвөлгөө өгч байгаад баярлалаа ажилд нь амжилт хүсьё
0
0
0
Хариулах







