”Wheelchair fashion show” болж өндөрлөлөө

       
Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимд өчигдөр тэнгэнцэртэй иргэдэд зориулсан загварын үзүүлбэр буюу "Wheelchair fashion show" анх удаа болж өндөрлөлөө. Уг тэмцээнд нийт 5 эрэгтэй 13 эмэгтэй оролцсон бөгөөд танхим дүүрэн үзэгчтэй байсан юм. Өдөр тутам, гоёлын даашинз, үндэсний хувцас гэх мэт төрлөөр загвар үзүүллээ. Эдгээр хувцасыг Урлах эрдэм дээд сургуулийн төгсөх курсын оюутнууд урласан юм байна. "Wheelchair fashion show"-г Түгээмэл хөгжил төв, Урлах Эрдэм Дээд Сургууль, GT загварын товчоо хамтран зохион байгууллаа. Уг шоу нь тэргэнцэртэй иргэдийн нийгмийн хандлагыг өөрчлөх, тэдний гоо зүйн үнэлэмжийг нэмэгдүүлэх, идэвх санаачлагыг дээшлүүлэх зорилготой юм. "Би чадна" сайтын ажилтан Б.Отгонтуяа, "Түгээмэл хөгжил төв" -ийн гишүүн Н. Болорцэцэг нарын санаачилгаар GT загварын товчоо нь 3 сар гаруйн хугацаанд тэргэнцэртэй иргэдийн онцлогт тохирсон өмсгөл бүхий өдөр тутмын ба гоёлын нийт 70 гаруй хувцас, гутал, аксессуарын бүтээлийг урласан байна. Үндэсний дээлний үзүүлбэрийн үеэр Соёл ,спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл хүрэлцэн ирсэн юм. Шоуны төгсгөлд тэрээр ирэх жилийн “Wheelchair fashion show"-ны ивээн тэтгэгчээр Соёл, спорт, аялал жуулчлалын яам ажиллах болно тиймээс "амбицтай төслөө явуулаарай" хэмээн хэллээ.


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.