Тэргэнцэртэй иргэд загварын тайзнаа
Wheelchair fashion show" Монголд анх удаа болж өндөрлөлөө. Хэдий бусад шиг гүйж харайж чадахгүй ч эдгээр хүмүүсийн сэтгэл зүрхэнд нь ямар их гал асаж байдагийг мөн ямар их гоо үзэсгэлэн нуугдаж байгааг нээн харуулснаараа онцлог байлаа...Тэд ярихдаа хэзээ ч өөрсдийгөө загварын тайзан дээр ийм сайхан хувцас өмсөөд олны өмнө гарна гэж бодож байгаагүй. Гэтэл...гээд л инээмсэглэж бас зарим нь баярын нулимс унагаж байсан шүү...
Харин энэ хоёр хүнийг би зүгээр л хуримын хувцастай загвар үзүүлж байна гэж эхэндээ бодсон. Гэтэл шоуны төгсгөлд удахгүй тэднийг хуримаа хийнэ гэхийг сонсоод олон хүн баярласан.
Мөн энэ үеэр
Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл : Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэргэнцэртэй fashion show болно гэсэн мэдээг сонсоод маш их баярласан. Заавал ирж үзнэ дээ гэж бодож байлаа. Өнөөдрийн энэ загварын шоу бол гоо сайхан, дизайнерийн ба эрхэмсэг аргаар хүмүүсийн сэтгэл зүрхийг өөрчилж чадсан гайхалтай үзүүлбэр боллоо. Улс төрийн бодлоготоны хувьд ч, барилгын зураг дизайн хийдэг инженер хүмүүс, ер нь зам тавьдаг замын компаниуд энэ хүмүүстэй зориулж юу хийж чадах билээ гэж бодогдуулахаар зүйл боллоо. Цаашдаа Монголд хийгдэх олон бүтээн байгуулалт байгаа. Тэдгээр нь манай хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хөдөлгөөний эрх чөлөөг олгосон хүмүүнлэгийн зүйл болоосой гэж хүсэж байна. Мөн Соёл спорт аялал жуулчлалын яамны төсвөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ хэдийг нь зарцуулдаг юм бэ? гээд харахад ийм зардал байхгүй байсан. Тиймээс би энэ шоуны хаалтан дээр ирэх жилийн загварын шоуг ивээн тэтгэхийг хүсэж байна гэдгээ албан ёсоор хэлсэн. Төр цаашдаа соёлынхоо зардлыг гаргахдаа тодорхой хэсгийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зарцуулахаас өөр аргагүй.Ийм байдалд төрийн бодлогыг өөрчилөхөөр загварын шоу боллоо гэж бодож байна. Би бусад яамдуудад ч гэсэн энэ талаар анхаарч ажиллаасай гэж уриалж байна.
F















Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Undrah
(202.179.20.170)
2013-07-15 15:15:28
jil bolgon bolj baigaasai
0
0
0
Хариулах
zaya
(103.10.22.92)
2013-06-18 21:58:00
Ymar mundag ym bee ene xumus ch chadwar tewcheer ch bn a taalagdla
0
0
0
Хариулах







