«Тавтай нойрсоорой багачууд аа!» оросын нэвтрүүлгийг үздэг байсан уу хүүхнүүдээ!

«Тавтай нойрсоорой багачууд аа!» нэвтрүүлгийг оросын ба дэлхийн телевизийн түүхийн хамгийн амжилттай төслийн нэг хэмээн үзсэн юм. Хүүхдийн нэвтрүүлгийг 1964 оны 9-р сараас нэвтрүүлж эхлэсэн. Тэр үеэс хойш үргэлж дэлгэцнээ гарч, сонирхолыг ямагт татсаар байна. Ийн удаан оршиж байгаа нэвтрүүлгийг Гиннесийн дээд амжилтын номд оруулахаар төлөвлөжээ. Эхлээд «Тавтай нойрсоорой багачууд аа!



Бяцхан үзэгчдэд  зориулсан орой бур гарах нэвтрүүлэг байжээ. Шилдэг хөгжимчин, хүүхэлдэйн кино зохиогч, жужигчин, найруулагчид нэвтрүүлгийг бэлтгэхэд оролцов. Эхний нэвтрүүлэг яриатай зураг байсан хийгээд дараа нь хүүхэлдэйн жужгийн хэлбэртэй болсон юм. 70-д оны дундуур нэвтрүүлэг оросын сая сая хүний мэдэх хэлбэртэй болжээ. Нэвтрүүлэг байнгын хөтлөгчтэй болсон хийгээд манай орны шилдэг жужигчид янз бурийн жилүүдэд хөтлөгчийн үүрэг гүйцэтгэв. Хрюша тоорой, Филя нохой, Степашка туулай, Каркуша хэрээ хүүхэлдэйн нэвтрүүлгийн баатар боллоо. Эдгээр хүүхэлдэй хүүхдүүдэд ч, насанд хүрэгсдэд ч маш таалагддаг шүү дээ. Зөвлөлтийн  сая сая хүүхэд дуртай хөтлөгч ба хүүхэлдэйн киноны баатаруудтай учрахаар телевизийн дэргэд өдөр бүр тухлан сууцгаав.



 Эдүгээ нэвтрүүлгийг дэлхийн хамгийн гоё бүсгүй болж шалгарсан Оксана Фёдорова, «Оскар» шагнал хүртсэн оросын нэрд кино найруулагч Никита Михалковын охин Анна Михалкова, оросын нэрд гарсан жужигчин Виктор Бычков нар хөтлөж байна. «Тавтай нойрсоорой багачууд аа!» нэвтрүүлэг тогтонги хэлбэртэй байсан ч он жил улирах тусам үзэгчидтэйгээ хамт  өөрчлөгдөж байна. Жишээ нь сүүлийн жилүүдэд  хүүхэлдэйн киноны баатарууд хөтлөгчийг «авга», «эгч» гэлгүй нэрээр нь дурдаж байна.



 Хүүхдийн хамгийн дуртай эртний нэвтрүүлэг өдөр бур москвагийн цагаар 20 цаг 45 минутад оросын телевизийн дэлгэцнээ гардаг. Товчхон хүүхэлдэйн кино бүхий нэвтрүүлэг бур 15 минут үргэлжилдэг. Нэвтрүүлэг «Ядарсан тоглоом унтаж байна» гэдэг дуугаар уламжлал ёсоор төгсдэг. Оросын иргэн бур түүний уг аялгууг багаасаа мэднэ. Манай монголынх ч ялгаа байхгүй.



 «Тавтай нойрсоорой багачууд аа! «нэвтрүүлэг оросын хүүхдүүдийг унтуулахад бур бараг 50 жилийн турш туслаж байна. Одоо нэвтрүүлгийг оросын гуравдахь үеийнхэн харж байна. Тус нэвтрүүлэг оросын соёлын салшгуй нэг хэсэг болсон юм.


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.