Охид өсвөр насандаа ээж болох нь дэлхий дахины тулгамдсан асуудал болж байна

Монголын төдийгүй хөгжиж буй улс орнуудын тулгамдсан асуудал болж буй өсвөр насны жирэмслэлтийн асуудлаар хэвлэлийн бага хурал өнөөдөр Эрүүл мэндийн яамны Б танхимд  боллоо. Жил бүр 7,3 сая охид 18 нас хүрэхээсээ өмнө хүүхэд төрүүлж байгаа нь хөгжиж байгаа орнуудын нэн тулгамдсан асуудал болоод байгааг НҮБ-ын Хүн амын сангаас бэлтгэн гаргасан 2013 оны Дэлхийн хүн амын байдлын тухай тайланд онцлон тэмдэглэсэн байна.

“Хүүхэд насандаа ээж болж байгаа” энэхүү үзэгдэл нь өсвөр үеийнхний жирэмслэлтийн асуудлыг өөр өнцгөөс, шинэ байдлаар харахыг, өөрөөр хэлбэл зөвхөн охидын зан үйл эрт жилэмслэлтийн шалтгаан гэж харахаас илүүтэй тэдний гэр бүл, хамт олон, Засгийн газрын үйл ажиллагаатай холбон үзэх хэрэгтэй юм.

Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа тус асуудлын талаар хэлэхдээ, Бид бүхэн өсвөр насны төрөлтийг бууруулахын тулд тасралтгүй арга хэмжээ авч байгаа боловч, манай улсад өсвөр үеийнхний төрөлтийн хувь 2006 оноос хойш тасралтгүй өсч одоо 1000 амьд төрөлтөд 33 буюу сүүлийн 15 жилийн хамгийн өндөр түвшиндээ хүрсэн байна.  

Эрт жирэмслэлт нь охидын эрүүл мэнд, боловсролд ноцтой хохирол учруулахын зэрэгцээ охидын өөрсдийн нөөц чадавхиа таних хөгжүүлэх боломжийг нь хязгаарлаж байдаг аж. Түүнчлэн өсвөр насны жирэмслэлтээс төрсөн хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилд ч сөргөөр нөлөөлдөг. Тиймээс бид залуу эмэгтэйчүүдийг өөрсдийн ирээдүйг, өөрсдийн гэр бүлийн амьдралыг төлөвлөхдөө “Зөв сонголт” хийх чадавхтай болгох тал дээр анхаарах шаардлагатай тулгараад байна.

Манай улсад нөхөн үржихүйн боловсрол олгодог, үйчилгээ үзүүлдэг “Ирээдүйн босго” хэмээх 14 төв дүүргүүдийн Эрүүл мэндийн нэгдэл дээр үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд ЭМЯ-наас энэ жил зургаан төвийг шинээр ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Нэмэгдэх зургаан төвийг оюутнуудад ойрхон байх үүднээс оюутны хотхонд байгуулах бодлоготой ажиллаж байна. Цаашид ч хүүхэд насандаа ээж болох энэхүү асуудлыг багасгах тал дээр илүү онцгойлон анхаар ч ажиллана гэдгээ мэдэгдлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
zochin (113.197.182.199) 2013-11-22 21:59:37
huseegui jiremslelt ax duu xamaatan sadnii belgiin daramt ih bgaa tsus oirtson huuhed usvur nasnii ohiduud teej bgaa ger bul ee huuhduudee hamgaaltsgaaya