Жүжигчин Р.Анхням гадаадын киноны зах зээлд цахиур хагалахуйц томоохон бүтээлд дахин тоглоно
Эротик кинонд тоглож, олонд танигдсан жүжигчин Р.Анхням сүүлийн жилүүдэд гадаадын уран бүтээлчидтэй хамтрах болсон. Мөн Өвөрмонголчуудын бүтээсэн “Гаадан Мээрин” хэмээх түүхэн киноны гол дүрд тоглон БНХАУ-ын кино наадмаас томоохон шагнал хүртэж байсан түүний алдартай найруулагчид өндрөөр үнэлсэн удаатай. Тэгвэл авьяаслаг жүжигчин бүсгүй өдгөө гадаадын киноны зах зээлд цахиур хагалахуйц томоохон бүтээлд дахин оролцож байгаа гэнэ.

Тухайлбал, Францын алдартай найруулагч Өвөрмонголд хийж буй киноныхоо гол дүрд тоглох саналыг түүнд тавьсан аж. Түүгээр ч зогсохгүй, жүжигчин Р.Анхнямаас гадна Өвөрмонголын "Чингис хаан" киноны Чингисийн дүрээр монголчуудад танил болсон алдарт жүжигчин Н.Баасан нарыг тоглуулахаар сонгожээ. Р.Анхнямын гол дүрийг нь бүтээж байгаа уг киног Азийн киноны мэргэжилтнүүд тэсэн ядан хүлээж байгаа ажээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.