Монголын буудлага спортын аваргууд тодорчээ

Монголын буудлага спортын 2013 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотноо 2013 оны 06  сарын 17-22-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдажөнгөрлөө. Тус тэмцээнд Алдар, Буудагч, Аврагч, Соёмбо, Хүч, Аварга, БГД, Орхон, СХД, Булган , ЧД , Хэнтий , Дорнод, Маршал, Архангай, Бага-Нуур, БЗД, Сүхбаатар, Хөвсгөл, Архангай, Баян Өлгий, Эрч СХ, СБД, Хилчин, Снайпер зэрэг 25-н багийн 190 гаруй тамирчид буудлага спортын 10-н дасгалд онч мэргэнээ сорин өрсөлдөж аваргууд нь тодорсон юм.

2013 оны буудлага спортын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний бас нэгэн онцлох үйл явдал нь монголын эрэгтэй гар бууны баг тамирчдаас онцгойрон өндөр амжилт үзүүлж хос алт, мөнгөн медалийг хүртсэн төрсөн ах дүү хоёрын бахдам амжилт байлаа. Тэрээр буудлага спортын үндэсний шигшээ баг, Алдар спорт хороо, Апу хувьцаат компаны тамирчин Э.Даваахүү хос "АЛТАН" медаль хүртсэн бол түүний төрсөн ах Хүч спорт хороо, "MGL MEDIA GROUP"-ын тамирчин Э.Бадамгарав хос "МӨНГӨН" медаль хүртсэн юм. Ийнхүү монголын буудлага спортын эрэгтэй гар бууны баг тамирчдын амжилтын буухиаг эх орондоо төдийгүй тив дэлхийд үргэлжлүүлэн цуурайтуулах шилдэг тамирчид болон гарч ирж буй ах дүү хоёрт, манай үе үеийн буудлага спортын шилдгүүд бахархан баяр хүргэж, амжилт ерөөж байлаа.

Ийнхүү эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгаж яваа олон арван тамирчиддаа болоод 2013 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон эрхэм тамирчиддаа спортын өндөр амжилт хүсэн ерөөе.

2013 оны насанд хүрэгчдийн аварга шалгаруулах буудлагын спортын тэмцээний шилдгүүдийг танилцуулъя.


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.