Ким Кардашиан “20th Century Fox” кино компанийг шүүхэд өгчээ
Алдарт “20th Century Fox” кино компанийг
Ким Кардашиан нэр төрд халдаж, гутаан доромжилсон хэмээн шүүхэд өгчээ. Тус кино компанийн бүтээл “The Simpsons”
хэмээх хүүхэлдэйн киноны цуврал дээр Кейни болон Кимийг гутаан
доромжилж “Би толгойгоороо бус өгзөгөөрөө шийдвэр гаргадаг” хэмээн хэлж
буй тэдэнтэй төстэй хүүхэлдэйн баатрууд гардаг аж.


Ким “Миний амьдрал бусдын өмнө нээлттэй байдаг гээд намайг болон нөхрийг минь доромжилж болохгүй шүү дээ. “20th Century Fox”-ийг шүүхэд өгч, хэрхэн толгойгоороо шийдвэр гаргадгаа харуулах болно” гэж хэлжээ. Харин кино компанийн хэвлэлийн албанаас “Энэ бол нөхөрсөг шог. Кимийг ийм эмзэг гэж бодсонгүй. Шүүхийн өмнө уулзацгаая” гэжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







