Драмын театрын үе, үеийн төлөөлөл болсон сайхан бүсгүйчүүд дэлгэцийн бүтээлд нэгджээ
Драмын театрын үе, үеийн төлөөлөл болсон сайхан бүсгүйчүүд дэлгэцийн
бүтээлд нэгджээ. Гавьяат жүжигчин У.Уранчимэг, Соёлын тэргүүний ажилтан
Д.Ганцэцэг, А.Ганчимэг, ҮДБЭЧ-ын бүжигчин М.Бямбаа нар "Зэрлэг цэцэгчний
хүлэмж" хэмээх кинонд тоглож байна. Залуу жүжигчин А.Ганчимэгийн хувьд
“Хэцүү анги”, “Рашаантын 18”, “Помогите нам 2” буюу “Хуваарьгүй нислэг”,
“Амьдралын амт”, “Нэг хоёрын гурав аа”, “Наран мандах нутаг” зэрэг
бүрэн хэмжээний кино болон найруулагч Б.Чингүүний богино хэмжээний
бүтээлүүдээр үзэгчидтэй байнга уулздаг. Тэгвэл тэр бүр дэлгэцийн бүтээлд
тоглоод байдаггүй жүжигчин “жижиг” Урнаа, “том” Ганаа нарын хамт
Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын бүжигчин М.Бямбаа дүр бүтээж
байгаа юм.



Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







