Бүсгүйчүүдээ сонгуулиа өгөөд нэгжийн урамшууллаа аваарай!
Монгол Улсын Ерөнхийлөгчийн дөрөв дэх удаагийн сонгууль өнөөдөр болж байна. Энэ удаа иргэдийг сонгуульд идэвхтэй оролцуулахын тулд саналаа өгсөн иргэн бүрийг 1000 төгрөгийн нэгжээр урамшуулах тухай Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар болон Монголын залуучуудын холбооноос хүсэлт гаргасан юм.

Харин энэхүү албан бичгээ Сонгуулийн ерөнхий хороонд гардуулсныг нь дэмжсэн аж. Мобиком, Скайтел, Жи-мобайл, Юнител зэрэг дөрвөн оператор компаниуд уг саналыг дэмжин гарах зардлыг өөрсдөө хариуцахаар болжээ.

Бүсгүй та дээрх дөрвөн операторуудын үндсэн хэрэглэгчид буюу дараа төлбөрт хэрэглэгчид нууц кодоо тусгай дугаарт явуулснаар дараа сарын төлбөрөөс 1000 төгрөг хасагдах бол урьдчилсан төлбөрт буюу картын хэрэглэгчид мөн 130808 тусгай дугаар руу нууц кодоо явуулсны дараа таны утсанд автоматаар 1000 нэгжийн урамшуулал ирэх аж. Энэхүү нууц код нь сонгуулиа өгөхөөр очсон иргэдэд санал өгөхөд тараах сонгуулийн хуудсан дээр хэвлэгдсэн байгаа юм байна.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өнөөдөр орон даяар хэсгийн хороодод 07.00 цагт нэгэн зэрэг эхэлсэн. Санал хураалт үдшийн 22.00 цаг хүртэл үргэлжилэх юм байна.
Бүсгүйчүүдээ сонгуульдаа идэвхтэй оролцоорой!

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.