Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн хуралдаан болохтой холбогдсон НЗД-ын захирамж
“Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурал” болохтой холбогдуулан Нийслэлийн Засаг дарга захирамж гаргажээ. Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн хуралдаан энэ сарын 27, 28, 29-нд Улаанбаатар хотноо болно. Хуралдаанд оролцохоор гучаад орны Гадаад хэргийн сайд, мөн цөөнгүй орноос өндөр дээд хэмжээний төлөөлөгчид ирэх бөгөөд нийт 1000-аад төлөөлөгч оролцсон олон улсын томоохон хурал болох юм.
Тус захирамжаар дөрөвдүгээр сарын 26, 28-ны өдрүүдэд улсын дугаарын сүүлийн орон тэгш, 27,29-ний өдрүүдэд улсын дугаарын сүүлийн орон сондгой тээврийн хэрэгсэл өглөөний 07:00 цагаас оройн 21:00 цагийн хооронд тогтоосон хязгаарлалтын бүсэд замын хөдөлгөөнд оролцохгүй байх өөрчлөлт хийжээ.

Мөн энэ сарын 29-ны өдрийг амралтын өдөр болгон шилжүүлэх тухай яригдаад байгаа ч энэ талаар тодорхой тогтоол гараагүй байгаа юм. Харин их, дээд сургууль болон коллежууд амрахаар тогтоод байна.

Түүнчлэн уг хуралтай холбогдулан Нийслэлийн удирдлагууд томоохон зах, үйлчилгээний төвийн ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулжээ. Тухайлбал, энэ сарын 26-нд “Нарантуул” ОУХТ, “Өгөөмөр” техникийн зах, “Цайз” зах, “Да хүрээ” зах болон Шархадын зам дагуу байрладаг автомашин техникийн худалдааны төв, 100 айл орчмын барилгын матриалын дэлгүүрүүд “Мишээл экспо” төв тус тус амрах болжээ.
Харин энэ сарын 27, 28, 29-ний дээрх зах болон үйлчилгээний төвүүд хэвийн ажиллах бол энэ сарын 30 “Мишээл экспо” төв амрах юм байна. Мөн нийслэлийн удирдлагууд чуулга уулзалтын үеэр цагдаагийн нэмэгдүүлсэн хүчтэйгээр ажиллахаар болжээ. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд цагдаагийн алба хаагчдыг уртасгасан цагаар ажиллуулахаас гадна НЦГ-ын шуурхай удирдлага зохицуулалтын төвийн 102 дугаарын утсанд таван хэлээр дуудлага хүлээн авах юм байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.