Бүсгүй минь шүхрээ авч гархаа мартваа! Өнөөдөр түр зуурын бороотой шүү

2013 оны 06 дугаар сарын 27-ны 20 цагаас 06 дугаар сарын 28-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө7-12 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бороо орно, дуу цахилгаантай. Салхихойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 21-23градус дулаанбайна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар түр зуурын бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Нутгийн баруун хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.

29-нд ихэнх нутгаар, 30-нд зүүн зүгийн нутгаар, 7-р сарын 1-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 2-нд төв, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бороо орно, дуу цахилгаантай. Салхи 29-нд говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 29-нд нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна, бусад хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.







