Дэлхийн нөлөө бүхий эмэгтэйчүүд
Өнөөгийн нийгэмд томоохон өөрчлөлтүүдийг хийж, эмэгтэйчүүдийн хүчирхэг байдал, хурц ухаан, өрсөлдөх чадвар хэнээс ч дутахгүй гэдгийг дэлхийн дахинаа харуулан олон сая эмэгтэйчүүдийн дуу хоолой, билиг тэмдэг болдог дэлхийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн талаар хүргэж байна
№-1: Ангела Меркел

Герман Ерөнхий сайд Ангела Меркель . Герман улсын иргэн, Лепцикийн Их Сургуулийг төгссөн. Гэр бүлтэй. Хүүхэдгүй Германы Берлин хотод амьдардаг. 2005 онд Германы Ерөнхий сайд болсон. Тэрээр өдгөө 58 настай. Дэлхийн хамгийн хүчирхэг эмэгтэйгээр жил дараалан шалгарч байгаа. Түүнийг хамгийн хүчирхэг эмэгтэй гэсэн шалгуурыг хангахад Германы Ерөнхий сайд гэсэн албан тушаал нь хүчтэй нөлөөлсөн нь лавтай ч тэрээр энэхүү албаа нэртэй төртэй хашиж яваа нэгэн. Өнгөрсөн онд манай улсад анх удаагаа албан ёсны айлчлал хийж байсан. Өнөөдөр энэ эмэгтэй ямар ааш аяг гаргаж, улс төрийн бодлого баримтлахаас Европын хямралын асуудал шийдэгдэх биз. Гэхдээ яг ямар шийдлээр Европыг өрийн хямралаас гаргах вэ гэдэг дээр толгойгоо гашилгаж байгаа ч одоогоор үр дүнд хүрээгүй л байна. Өнгөрсөн жил түүнд алдарт “Төмөр Хатагтай” хочийг зүүлгэсэн.
№-2: Хиллари Клинтон

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга (Гадаад хэргийн сайд) Хиллари Клинтон. Америкийн иргэн. Гэр бүлтэй. Америкийн Вашингтон хотод амьдардаг. Иелийн их сургуульд хуулийн чиглэлээр мастерын зэрэг хамгаалсан хатагтай Хиллари Клинтон домогт Ерөнхийлөгч Билл Клинтоны гэргий. Нэг хэсэг АНУ-ын тэргүүн хатагтай байсан тэрээр тэвчээртэй зангаараа Америкчуудад хайрлан хүндэтгэгдсэн. Ерөнхийлөгч асан Клинтоныг секс шуугианд оролцоод хэл ам таталж байх үед тэвчээртэйгээр нөхрийнхөө талд 100 хувь зогсож чадсан. Тэрээр АНУ-ын хамгийн алдартай улс төрч эмэгтэйгээр түүхэнд үлдэх нь тодорхой. Энэ оны арваннэгдүгээр сард болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг дуусгаад албаа өгөхөөр зарлаад байгаа хатагтай Хиллари Клинтон өөрийн амьдралын тухай бичсэн “Миний амьдралын түүх” ном Монгол хэлээр хэвлэгдэн гарсан. "Миний амьдралын түүх" номонд манай улсын талаар хоёр нүүр дурдсан байдаг нь сайхан санагдсанаа энд бичсүү. Магадгүй тэрээр “Миний амьдралын түүх-2” номоо албаа өгсөний дараа бичих биз гэж найдаж байна.
№-3: Дилма Руссеф

Бразилын Ерөнхийлөгч Дилма Руссеф. Бразил улсын иргэн. Бразил улсын хамгийн анхны эмэгтэй Ерөнхийлөгч (34 дахь Ерөнхийлөгч) гэдгээрээ түүхэнд бичигдэх энэ эмэгтэй өдгөө 64 настай, Шинжлэх ухааны баклавр зэргийг Рио Грандын Их Сургуулиас гардсан. Нэг хүүхэдтэй, гэрлэсэн боловч салсан. Өдгөө өрх толгойлсон эмээ. Гэмт хэргийн гаралтаараа нэг үе дэлхийг тэргүүлж байсан. Хөл бөмбөгчдийнхөө чадвараар дэлхийд нэгдүгээрт бичигддэг 100 мянгаас дээш суудалтай дэлхийн хамгийн том цэнгэлдэх хүрээлэнгийн долоо нь байдаг, Өмнөд Америкдаа цор ганцаараа Португали хэлээр ярьдаг улсыг удирдаж байгаа хатагтай. Тэрээр Forbes-д “Бразил улсад миний үлдээхийг хүсэж байгаа зүйл бол өндөр боловсролтой, өрсөлдөх чадвартай дунд ангийнхны тоог нэмэх явдал юм” гэжээ. Дилма Руссеф Ерөнхийлөгчийн суудлыг Бразил орныг эдийн засгийн шинэ төвшинд гаргасан Ерөнхийлөгч Луис Инасио Лулу де Силвагаас хүлээн авсан.
№-4: Мелинда Гейтс

“Билл энд Мелинда сан”-ийн дэд Ерөнхийлөгч хатагтай Мелиндаг домогт тэрбумтан, программист Билл Гейтсийн эхнэр гэдгээр нь дэлхийн хүмүүс мэддэг, 3 хүүхдийн ээж энэ эмэгтэй өдгөө 48 настай. Америкийн иргэн. Дюке Их Сургуульд Бизнесийн Мастер зэргийг хамгаалсан. Сүүлийн үед нөхөртэйгөө хамтран байгуулсан сангийнхаа шугамаар сайн үйлс хийж хөрөнгөө буяны үйлст үрж байгаа хоёр. “Билл энд Мелинда сан”-ийн хамгийн сүүлд хийж хэрэгжүүлэхээр болсон нэг том төсөл нь байгальд ээлтэй, хүний биед тохиромжтой 00 бүтээх төсөл юм. Дэлхийн ядуу улс орнууд түүн дундаа Африкийн орнуудад 560 сая ам.доллар үрээд байгаа.
№-5: Жил Абрамсон

Нью-Йорк Таймс сонины Ерөнхий редактор. Жил Абрамсон бидний хувьд бараг мэдэхгүй шахуу эмэгтэй. Мэдээж Forbes сэтгүүлийн ажиллагсад болон Америкчуудын хувьд Нью-Йорк Таймс сонин их нөлөөтэй биз. Хэвлэл мэдээллийн салбар гэдэг бол тухайн орныхоо хувьд хамгийн нөлөө бүхий салбар байдаг. Манай улс шиг Ерөнхий сайд нөхөр нь ХААЛТ нэрийн доор хэвлэл мэдээллээ хахуульдаад суудаггүй болохоор энэ эмэгтэй дэлхийн хүчирхэг эмэгтэйн тавдугаар байрт орсон биз гэж бодож байна. Энд нэг зүйлийг тодруулахад Монгол улсад хэвлэл мэдээллийн салбар хүчирхэг бус байгаа нь улс төрчдөөс гэхээсээ илүүтэйгээр сэтгүүл зүйн салбарт ажиллаж байгаа, удирдаж буй хүмүүсээсээ ихээхэн шалтгаалж байгаа юм. Хэвлэлийн томоохон агентлагийг удирдан буй энэ сэтгүүлч эмэгтэй өдгөө 58 настай. Америкийн иргэн, гэрлэсэн 2 хүүхэдтэй. Харвардын их Сургуульд дээд боловсрол эзэмшсэн. Өнгөрсөн жил Нью-Йорк Таймс сонин 160 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэсэн юм. Мөн тус сонины түүхэн дэх хамгийн анхны эмэгтэй Ерөнхий редактор гэж бичигдэх болно. Жил 2011 оны аравдугаар сард өөрийн гурав дахь номоо “The Puppy Diaries” нэрээр гаргасан.
№-6: Соня Ганди

Энэтхэгийн Үндэсний Конгресс намын тэргүүн Сония Ганди. Өдгөө Энэтхэгийн Шинэ Дели хотод амьдардаг. Энэтхэгийн анхны Ерөнхий сайд алдарт Жавхарлал Неругаас хойш тус улсыг удирдаж, улс төрийн амьдралд хүчтэй нөлөөлж байгаа Неру-Гандигийн гэр бүлд Итали улсаас ирж нэгдсэн энэ эмэгтэйг Энэтхэгийн Ерөнхий сайд болох гэхэд нь үр хүүхэд нь эрс эсэргүүцээд болиулсан гэдэг. Эсэргүүцдэг нь ч цаанаа бас учиртай эмээ, аавыгаа алдан хядагчдад алуулсан хүүхдүүд ээжийгээ алдахыг хүсээгүй биз. Энэтхэгийн Ерөнхий сайд байж Монгол улсад айлчилж байсан Индра Гандигийн бэр тэрээр өдгөө Энэтхэгийн хамгийн нөлөөтэй улс төрч. Түүний нөхөр Ражу Гандиг бие хамгаалагч нь буудан хөнөөсөн бол хадам ээжийг нь нэгэн эмэгтэй дэлбэлсэн түүхтэй. Дэлхийн түүхийг маш сонирхолтой бичсэн “Ертөнцийн түүхийг сөхөн үзвэл” номын зохиогч Жавхарлал Неру түүний хадам өвөө юм. "Ертөнцийн түүхийг сөнөх үзвэл" номыг Монголд гурван цуврал болгон аль социализмын үед хэвлэсэн байдаг ба саяхан шинэчилэн хэвлэснийг дэлгүүрийн номын тавиур дээр харагдаж байсан. Соня Ганди өдгөө 65 настай, 2 хүүхэдтэй бэлэвсэрсэн эмэгтэй улс төрч. Энэ эмэгтэйн гэр бүлийнхний улс төрийн карерийг Неру-Гандигийн төрт үе гэж нэрлэдэг.
№-7: Мишел Обама

АНУ-ын анхны Афро-Америк гаралтай Ерөнхийлөгч Барак Обамагийн эхнэр анхны Афро-Америк гаралтай тэргүүн хатагтай Мишел Обама жагсаалтын долдугаарт бичигдлээ. Тэрээр 2 хүүхэдтэй гэрлэсэн. Өдгөө 48 настай АНУ-ын Вашингтон хотын Цагаан Ордонд амьдардаг. Принстоны Их Сургуульд дээд боловсрол эзэмшиж, Харвардын Их Сургуульд хууль зүйн докторын зэрэг хамгаалсан тэрээр Ерөнхийлөгч Барак Обама албан тушаалаа өгсөний дараа хатагтай Клинтоны замналыг үргэлжлүүлэх бүрэн бололцоотой эмэгтэй. Энэ ч утгаар нь их гүрний Ерөнхийлөгчийн тогооны хүн гэхээсээ илүүтэйгээр дэлхийн хүчирхэг эмэгтэйн долдугаарт бичээ биз. Энэ жил түүний хувьд маш чухал жил. Ахин 4 жил цагаан ордонд сууж, тэргүүн хатагтай гэсэн нэрийг 4 жил зүүх үгүй нь тодорхой болох хариуцлагатай сонгууль арваннэгдүгээр сард болно. Өнгөрсөн сард нээлтээ хийж, энэ сард хаалтаа хийсэн Лондонгийн Олимпыг нөхөрөө гэрт нь орхиод ирж үзсэн. Түүнийг загварын мэргэжилтнүүд дажгүй загварын мэдрэмжтэй хувцасладаг гэж тоодог.
№-8: Кристин Лагард

Өнгөрсөн жил секси байдлаараа дэлхийн хэвлэл мэдээллийн анхааралд хүчтэй өртсөн Олон Улсын Валютын Сангийн тэргүүн асан Страусс Каны албан тушаалыг залгамжилсан хатагтай Кристин Лагард Франц улсын иргэн. Түүний гадаад төрхөөс нь л Франц гэдгийг нь мэдэж болно. Маш өндөр боловсролтой жинхэнэ чанга ажил хэрэгч эмэгтэй. Цагтаа Францын Сангийн сайдын албыг хашиж байсан. Олон Улсын Валютын Сангийн тэргүүний сэнтийг Франц Улсын сангийн сайдаас хамаагүй илүү гэж сонголтоо хийсэн хатагтай Кристин өдгөө 56 настай, АНУ-ын Вашингтон хотод амьдардаг 2 хүүхэдтэй. Мастерын зэргийг Провенс-ийн улс төрийн Институт-ээс гардсан. Өнгөрсөн жилийг Европын өрийн хямралтай тулалдаж өнгөрүүлсэн хатагтай Кристин энэ жил ч тулаанаа үргэлжлүүлсээр байна. Францад төрсөн хатагтай Лагард ажлынхаа гарааг Чикагогын нэрд гарсан хуулийн фирм болох Бакер Майккензи-гээс эхлүүлсэн. Тэрээр үл итгэлцлийн хуулиар мэргэшжээ. 2005 онд эх орондоо эргэж ирсэн Кристин Лагард 2007 онд Францын Сангийн сайдыг хийж байгаад 2011 онд Олон Улсын Валютын Сангийн тэргүүн болсон юм.
№-9: Жанет Наполитани

Дотоодын аюулгүй байдлын анхны эмэгтэй дарга. Дэлхийн хамгийн хүчирхэг эмэгтэйн есдүгээрт бичигдэж байгаа энэ эмэгтэйг Монголчууд бидний ихэнх нь одоо л сонсож байгаа биз. Хатагтай Жанет өдгөө 54 настай. АНУ-ын иргэн, одоо Америкын Вашингтон хотод амьдарч, ажиллаж байна. Виржиниагийн Их Сургуульд эрх зүйн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан Санта Кларагын Их сургуульд дээд боловсрол эзэмшсэн. Ганц бие. Хүүхэдгүй. Бүх насаа хуультай амьдарч байгаа энэ эмэгтэй өмнө нь гэрлэж ч байгаагүй юм. 2003-2009 онд Аризона мужийн захирагчаар ажиллаж байсан. Нэрнээс нь харахад тэрээр Итали гаралтай байж болох юм. Жанет АНУ-ын дотоодын аюулгүй (гэмт хэргээс урьдчилан сэргийлэх гэх мэт үүрэг) байдлыг хамгаалдаг хоточ нохойн үүргийг хэлбэрэлтгүйгээр гүйцэтгэдэг. Таны хил заагаа өргөтгөөд байгаагын давуу тал юу вэ гэж асуухад “Үндэснийхээ хил хязгаарыг сахин хамгаалах” гэж хэлж байжээ.
№-10: Шерил Сандберг

Хэрвээ та олон нийтийн сүлжээ Facebook-сайтын хэрэглэгч бол сайтын толгойд Зукербергээс гадна энэ бүсгүй сууж байдаг. Тэрээр Facebook-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал буюу дэд Ерөнхийлөгч юм. Манай сайт хэдэн сарын өмнө Чарли Роүзын Шерил Сандберг болон Марк Зукерберг нартай хийсэн маш сонирхолтой ярилцлагыг хүргэж байсан. Шинэ мянганы ажил хэрэгч бүсгүйчүүдийн имэжийг тодорхойлж байгаа энэ бүсгүй өмнө нь Google компанид болон АНУ-ын төрийн албанд ажиллаж байсан. Өдгөө 43 настай хоёр хүүхдийн ээж. Харвардын Их Сургуульд мастерын зэрэг хамгаалсан. Америкийн Атхертонд ажиллаж амьдарч байна. Сүүлийн 4 жил энэ албан дээрээ тогтвортой сууж байгаа. Хатагтай Шерил Facebook-ын 100 тэрбум долларын хувьцаа гаргахад голлох үүрэгтэй оролцсон. Өнгөрсөн зургадугаар сараас нийгмийн сүлжээний ТУЗ-ын захирал хийж байгаа. Тэрээр Facebook-ийн анхны ТУЗ-ийн гишүүн, ойролцоогоор 1 тэрбум ам.долларын хувьцааг эзэмшдэг. Google компанид online худалдаа ба үйл ажиллагаа хариуцсан дэд Ерөнхийлөгч байсан. Шерил “Би эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд хамтдаа нэгэн гэр бүл шиг амжилтанд хүрч болно гэдэгт итгэдэг болсон” гэж хэлсэн байдаг.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.