“Эрхэмсэг” үзэсгэлэн долдугаар сарын 5-ныг дуустал тавигдана
Бүсгүй хүний гоо үзэсгэлэнг бийрийн үзүүрээр өнгө ялган урласан нэгэн
үзэсгэлэн өнгөрсөн долоо хоногт “Blue Moon” арт галерейд нээлтээ хийсэн
юм. Энэ бол зураач Б.Түвшингийн “Эрхэмсэг” нэртэй бие даасан үзэсгэлэн
юм. Тэрээр 2000 онд Дүрслэх урлагийн дээд сургуулийг дүүргэжээ. Уг
үзэсгэлэн нь түүний тав дахь бие даасан үзэсгэлэн бөгөөд зураач Б.Түвшин
эмэгтэй хүний гоо сайхан, ялдам дүр төрхийг харуулсан зотон болон
хуурай пастелиар урласан 30-аад бүтээлээ дэлгэжээ. Зураач В.Түвшингийн
“Эрхэмсэг” үзэсгэлэнгийн бүтээлүүд нь голдуу зөөлөн завсрын өнгөөр
эмэгтэй хүний тайван, эрхэмсэг байдлыг тодотгосон байх.










Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







