Нүүрний илүүдэл тосны хор хөнөөл
1. Илүүдэл тостой нүүр нь агаарын бохирдол, тоос шороонд амархан дарагдана.
2. Иймд нүүр ямагт цэвэр бус (халтар) харагдана.
3. Тос ихтэй тул наранд амархан борлоно.

4. Тослог нүүрний арьсны нүх том байдаг тул тоос шороо орж хар нүх их үүснэ.
5. Түүгээр барахгүй арьс нь тос ба бохирдол ихтэй байх тул энэ орчинд батганы
бактери амархан үржиж байнгын батга гарна.
Авах арга хэмжээ:
1. Өдөрт 2 удаа өглөө, орой нүүрээ халуун бүлээн усаар зориулалтын нүүр
цэвэрлэгчээр савандаж угааж байх.
2. Тос их гардаг бол өдрийн турш нүүрний тосыг цэвэрлэж арчиж байх.
3. Долоо хоногт 1-2 удаа хүчтэй нүүр цэвэрлэгчээр нүүрэндээ их цэвэрлэгээ хийж
хар нүхийг байнга арилгаж байх.
4. Хэдийгээр тослог нүүртэй боловч байнгын тос арилгах нүүр цэвэрлэгч хэрэглэх
тул нүүрний тосоо хэт их алдахгүйн тулд нүүрээ угаасны дараа зөөлөн чанарын
тос, лосьон хэрэглэж байх.







