Хятадын иргэн Фу Жули гэдэг бүсгүй цүнх дүүрэн бриллиант олоод эзэнд нь эргүүлэн өгчээ
Хятадын Гуандун мужийн Шэньчжэнь хотын оршин суугч Фу Жули гэдэг бүсгүй дүүрэн бриллианттай цүнх олж, эзэнд нь эргүүлэн өгчээ. Тэрбээр 6-р сарын 23-нд Хонгконгт аялж яваад Хонгконгийн үнэт эрдэнэсийн үзэсгэлэнг үзээд амрахаар кафед орж мөхөөлдөс идэж байхдаа хажуу талын ширээний дор хар цүнх байгааг анзаарчээ. Хэн ч түүнийг авахгүй байгааг харсан Фу сониуч зандаа автан очиж, цүнхийг онгойлгож үзэв. Гэтэл дотор нь дүүрэн бриллант гялалзаж байжээ.

Эдгээр бриллиант тус бүрдээ 400-800 мянган юань буюу 65-130 мянган долларын үнэтэй гэж "South China Morning Post" сонин мэдээлсэн байна. Иймээс цүнх дүүрэн бриллиантын нийт үнэ 200 сая юань /32,5 сая доллар/ гэнэ. "Анх энэ эрдэнэсийг хараад миний зүрх хүчтэй цохилж, жаахан аймаар санагдсан" гэж бүсгүй ярилцлага өгөхдөө хэлжээ. Фу Жули хэдэн найзтайгаа очир алмаазын талаар ярилцахад зарим нь "Өөртөө үлдээ" гэж зөвлөсөн байна.

Гэвч бүсгүй нөхөртэйгээ зөвлөлдсөний эцэст бриллианттай цүнхийг эзэнд нь эргүүлж өгөхөөр шийджээ. Хатагтай Фу Жули нөгөө ширээн дээр 2 эрэгтэй сууж байсныг санажээ. Тэгээд гадаад дүр төрх, ярианы аялгаар нь Израилийн алт, үнэт эрдэнэсийн наймаачид байх гэж тааварласан байна. Ингээд Жули цүнхний эзнийг иртэл цүнхийг хамгаалан харахаар шийдэв. Гэтэл цагийн дараа нэг эр гүйн орж ирсэн байна. "Тэр их айсан бөгөөд учиргүй цонхийсон байсан. Түүний сэтгэл их хөдөлсөн бололтой байлаа" хэмээн Фу ярьжээ.
Наймаачин эр цүнхээ хараад маш их баярлаж, удаан мэхийн ёсолж хятадаар "Баярлалаа" гэж талархлаа илэрхийлжээ. "Би тэсэлгүй түүнээс ийм их үнэт эрдэнэс авч явж байж яаж ингэж хайнга хандаж байна гэж хатуухан асуусан. Уг нь цагдаад өгвөл илүү хариуцлагатай байх байлаа. Гэхдээ эзэнд нь өгсөндөө би харамсахгүй байна. Энэ бол би амьдралдаа өчнөөн баялагтай гэнэт учирсан ганц л тохиолдол. Гэхдээ би хожим сэтгэл санаагаар шаналж, гэмшиж амьдрахыг хүсээгүй юм" хэмээжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.