Хятадын тэргүүн хатагтай, алдарт дуучин Пэн Лиюань
Дэлхийн хамгийн хүчирхэг гүрний нэг, манай улсын хөрш Хятад улсын тэргүүн хатагтай Пэн Лиюань 1962 оны 11 - сарын 20 нд төрсөн өдгөө 55 настай. Хятадын орчин үеийн ардын дуучин, сопран хоолойгоороо ард түмэндээ танигдсан тэрээр дэлхийн хамгийн нөлөө бүхий, хүчирхэг эмэгтэйн нэгээр зүй ёсоор нэрлэгддэг билээ. Хятадын интернет ертөнцийнхөн түүнийг “гому” гэж дууддаг бөгөөд энэ нь яг орчуулбал “үндэсний эх, ээж” гэсэн утгатай дүйх үг аж. Ард түмнийхээ дунд тун нэр хүндтэй тэргүүн хатагтай юм. Си Зинь Пиний нэр хүнд олон улсад өмнө нь байсан удирдагч нараас илүүтэй түгж, нөлөөлөл, рейтингийн хувьд өндөр байгаа юм. Түүний энэхүү нөлөөлөл гэргий Пенг Лиюаньтай ч шууд холбоотой хэмээн хэвлэлүүд бичиж байна. Нэгэн үе нөхрөөсөө ч алдартай байсан тэрээр нөхрийгөө ерөнхийлөгч болсноос хойш урлагаас хөндийрч тэргүүн хатагтайн намба суусан юм. Мао Зэдуны гэргий Зян Цинээс хойш Хятадын түүхэнд анх удаа төрийн тэргүүнийхээ гэргийг ард түмэн сайн мэдэж байгаа энэ бөгөөд урьдны тэргүүн хатагтай нар нам гүмхэн байжээ.
Тэрээр 18 настай байхдаа Ардын Чөлөөлөх Армид цэрэг болж байсан бөгөөд тэнд түүний авъяас илэрч, Хятад, Вьетнамын хилийн зөрчилдөөний үед цэргүүдийн ёс суртахууныг дээшлүүлэхийн тулд урлагийн тоглолт үзүүлдэг болсон юм. Цэргийн дуучин болснооор маш олон боломж түүний өмнө нээгдэв. Үндэстэн даяар од болон гялалзаж эхэлсэн бөгөөд 1982 онд CCTV - ын шинэ жилийн гала тоглолтонд дуулснаар илүү алдартай болсон юм. Түүний дууны урлагийг зөвхөн Хятадад мэддэг биш гэнэ. Пэн Лиюаны дуу Нью-Йоркын Линкольн Төв, Венийн Улсын Дуурийн Театрт цуурайтаж байжээ. Одоо цэргийн хошууч цолтой юм. Ард түмэн нь түүнийг "Хятадын сэргэн мандалтын нэгэн жишээ" хэмээн үздэг.


Түүний тансаг дэгжин хувцаслалт дэлхийн нийтийн анхаарлыг татдаг. Үндэсний хэв загвараа алдахгүй орчин цагтай хослуулан хувцасладаг бөгөөд Хятад дизайнераар бүхий л хувцасаа хийлгэдэг аж. Хятадын бүх удирдагчид айлчлалын үер барууны стандарт костюм зангиатай ирдэг байсан бол одоогийн ерөнхийлөгч өөрийнхөө үндэсний хувцасыг өмсөж байгаа нь онцлог байгаа юм. Үүнийг тэргүүн хатагтай Пэн Лиюань -тай холбон бичдэг.

Пэн улс төрд идэвхтэй оролцож, улс эх орныхоо хөгжлийн төлөө өөрийн хувь нэмээр оруулсаар байгаа юм. 2011 оноос хойш сүрьеэгийн ба ХДХВ / ДОХ-ын ДЭМБ-ын сайн санааны элч төлөөлөгчөөр ажиллаж байна. 2014 оны 11-р сарын 20-нд Шинэ Зеландын Массейн Их Сургуульд докторын зэрэг хамгаалжээ.

Пэн Лиюань нөхөртэйгээ 1986 онд анх танилцаж байсан бөгөөд бие биедээ дурлаж тухайн жилдээ хуримаа хийсэн гэж бичсэн байдаг.Пэн гэрлээд 4 хоногийн дараа Бээжинд ирж үндэсний урлагийн их наадамд оролцож, дараа нь АНУ, Канадад тоглохоор явж байсан юм. Тэд бие биенийгээ ажлыг тун сайн ойлгож багагүй хугацаанд тустай амьдрах болсон ч бүхнийг хамтдаа туулж чадсан гэдэг. Тэд 25 жил ханилан амьдарч байгаа бөгөөд Xiao Muzi хэмээх нэг охинтой юм. Хятадын ерөнхийлөгч Шин Зинь Пин гадаадын бүхий л айлчлалдаа эхнэрээ дагуулж явдаг нь гайхалтай


Түүний дуунуудаас
.













Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Soongo
(150.129.142.137)
2017-12-15 18:13:21
Хятад хүмүүс гэхэд хоёулаа гоё царайлаг бас ухаантай ч хүмүүс байх шиг байгаа юм хүндэтгэдэг агуу гүрнийг удирдаж байна
0
0
0
Хариулах






