Жүжигчин Б.Эрдэнэцэцэг шүлгийн түүврээ хэвлүүлнэ

УДЭТ-ын сайхан бүсгүйчүүдийн нэг гэлцдэг Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Эрдэнэцэцэг шүлэг бичих авьяасаа чамгүй нууцалдаг гэлцдэг. Харин жүжигчин бүсгүй шүлгийн түүврээ хэвлүүлэх гээд тун ч завгүй яваа гэнэ. Тэрээр УДЭТ-аасаа өрх тусгаарлахаар шийдсэн бөгөөд хувийн уран бүтээлдээ илүү анхаарал хандуулах болжээ.
Оюутан цагаасаа эхлэн яруу найраг сонирхож, шүлэг тэрлэдэг байсан бүсгүй маань ийнхүү олон жилийнхээ баяр, гунигийг шингээсэн бүтээлээ түүвэрлэн хэвлүүлэхээр зэхсэн байна.


Б.Эрдэнэцэцэг “Оюутан охидод өрөө хөлслүүлнэ” жүжгийн дуу болон гавьяат жүжигчин Т.Ариунаагийн нэлээд хэдэн дууны шүлгийг зохиосон
юм. Мөн тэрээр сэтгэлийнхээ гүн дэх гуниг ганцаардал, баяр бахдал бүхнийг тэмдэглэлийнхээ дэвтэрт буулгадаг гэнэ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.