“Playboy”-ийн эргэн тойронд
Өдгөө дэлхийн 35 гаруй орны эрчүүдийн №1 сонголт болсон дэлхийд эрэлттэй “Playboy” сэтгүүл болон түүнийг эрхлэгч Хью Хэфнертэй холбоотой зарим сонирхолтой фактуудаас дуулгаж байна.

“Playboy” сэтгүүлийг анх “Stag Party” гэдэг нэрээр гаргах гэж байжээ. Тухайн үед “Stag” нэртэй сэтгүүл худалдаанд байсан бөгөөд одоогийн “Playboy” гэх нэрийг үүсгэн байгуулагч Хью Хэфнерийн (1926 - …) нэгэн найз санал болгосноор ийнхүү нэрлэжээ.

Сэтгүүлийн анхны дугаар 1953.12 сард худалдаанд гарсан бөгөөд тухайн үед 50 центийн ханштай байсан байна. “Playboy” сэтгүүлийн анхны дугаар 54.175 хувь арилжаалагджээ. Түүхэнд хамгийн олон хувь худалдаалагдсан дугаар нь 1972.11 сарынх байсан ба энэ нь 7.161.561 зарагджээ.

Ээжийнхээ зээлүүлсэн $1000 ам.долларын хөрөнгө оруулалтаар сэтгүүлээ босгож байсан Хью Хэфнер “Playboy”-ийг ийм гайхалтай амжилт олно гэж бодож байгаагүй гэнэ. Тэрээр сэтгүүлийн логог 30 минутад зурсан гэгддэг бөгөөд “чандага” нь Америкт сексийн бэлэгдэл болохоос гадна өхөөрдөм, ичимхий, сэтгэлэн цовоо тэдний үсрэлт дур татдаг учраас ийнхүү логогоороо сонгожээ. Чандага нь охидыг санагдуулдаг бөгөөд ийм логотой сэтгүүл 1954 оноос эхлэн худалдаанд гарчээ.
Сэтгүүлийн түүхэн дэх хамгийн алдартай ковероор Мэрилин Монрог нэрлэдэг ба анхны дугаарыг нь чимж байсан юм. Хэфнер Монрогийн нүцгэн зургуудыг Чикаго дахь хуанлийн дэлгүүрээс худалдаж авч байсан ажээ. Нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа өдгөө 87 настай Хэфнер таалал төгссөнийхөө дараа Мэрилин Монрог оршуулсан тэр газар, түүний дэргэд өөрийгөө хөдөөлүүлэхийг хүсдэг гэдгээ ярьжээ.

“Playboy” сэтгүүлийн нүүр хуудсыг чимж салбар салбарын дэлхийд алдартай олон дур булаам бүсгүйчүүд “нүцгэн” зургаа татуулсан байдаг билээ. Тэдний нэг бол Канадын жүжигчин, зохиолч, модел Памела Андерсон бөгөөд тэрээр сэтгүүлийн нүүрийг 12 удаа чимжээ. Түүнээс өөр ямар ч модел “Playboy”-ийн нүүр хуудсыг ийм олон удаа чимж байгаагүй юм.

Харин сэтгүүлийн түүхэн дэх хамгийн том хөхтэй ковероор хоёр ч сайхан эмэгтэйг нэрлэдэг ба тэдний нэг Рөзмэри Хилькрестийн цээжний тойрог 104 см байсан гэдэг. Одоогоор тэдний чухам аль нь хамгийн том хөхтэйг оноож нэрлэсэн зүйл байдаггүй боловч билиг танхай, гайхамшигтай төгөлдөр гоо бүсгүйчүүд хэмээн онцолдог байна.

Хэфнер чөлөөт цагаараа зураг зурах, зохиол нийтлэл бичих дуртай түүний нийтэд танигдсан имиж бүрдүүлэлт бол унтлагын “торгон ” халат байдаг. Түүнд 120 гаруй ийм төрлийн торгон халат байдаг гэнэ. Мөн кино ертөнцөд нугасгүй түүнд 4000 гаруй төрлийн киноны цуглуулга байдаг ажээ.

“Playboy”-ийг үүсгэн байгуулагч тэрээр “Гиннесийн дэлхийн дээд амжилт”-ууд номд бүртгэлтэй байдаг бөгөөд энэ нь, хамгийн удаан буюу 60 гаруй жил сэтгүүлийн эрхлэгчээр ажиллаж байгаа болон өөрийнхөө тухай бичигдсэн хамгийн олон сонингийн хайчилбар цуглуулгатай гэдгээрээ “Гиннесийн дэлхийн дээд амжилтууд” номд нэрээ мөнхөлжээ.
Түүнчлэн Хэфнерийн нэрээр нэрлэсэн нэгэн зүйл туулай байх бөгөөд энэ нь устаж мөхөх аюулд өртөөд байгаа “Marsh Rabbit” төрлийн амьтан ажээ. Тэднийг “Sylvilagus Palustris Hefneri” гэж нэрлэжээ.

Лос Анжелес хотноо байдаг Хью Хэфнерийн “Playboy Mansion” харшийг хүн бүр мэднэ. Энд “Elvis Suite” гэдэг нууц өрөө байдаг бөгөөд Хэфнерээс өөр хэн ч энэ өрөөг харж байгаагүй бөгөөд нэгэн цагт энд Эльвис наймаас хэтрэхгүй охидтой нэг шөнийг өнгөрүүлж байжээ.

Хэфнерийн өглөө бүр “Bunny” охиддоо $1000 ам.долларын чекийг өгдөг бөгөөд охид нь түүний таалалд үргэлжид нийцэж байхын тулд түүнд зориулж гоо сайхны хагалгаанд орох нь түгээмэл гэнэ. Тэдний зарим нь төрсөн өдөрт нь зориулж хүртэл гоо сайхны хагалгаа хийлгэдэг байна.

Дэлхий дээрх хамгийн шалиг эрчүүдийн нэгээр нэрлэгддэг Хэфнер 22 настайдаа зандан биеэ үдсэн ба 1000 гаруй бүсгүйчүүдтэй энгэр зөрүүлсэн гэгддэг ч энэ тоо 2000 - 5000 хүрсэн гэлцдэг. Үдэш бүр “виагра” хэрэглэдэг 87 настай “өвөө” маань ямар ч бэлгэвчгүйгээр хурьцал үйлддэг гэнэ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.