Төрсөн өдрийн мэнд хүргэе мисс Б.Буджаргал!
“Монгол
модель” агентлагийн загвар өмсөгч, мисс Б.Буджаргалын төрсөн өдөр
өнөөдөр тохиож байна. Монголын сайхан бүсгүйчүүдийн өлгий гэгддэг
Дархан хотоос гаралтай модель бүсгүйг уншигчид маань “Говь”, “Алтай
кашмер” компанийн реклам сурталчилгаагаар хэдийнэ танидаг билээ. 
Загварын томоохон шоунд топуудтай зэрэгцэн шилдэг бүтээлүүдийг амилуулж, миссийн тэмцээнд амжилттай оролцон, хоёр гурван ч компанийн нүүр царайгаар ажиллаж явсан Б.Буджаргал өдгөө Сингапур улсын “Carrie models” агентлагт ажиллаж байгаа юм. Тэрбээр загварын ертөнцөд тав дахь жилдээ ажиллаж байгаа ч “Өсөх ирээдүйтэй загвар өмсөгч” гэсэн үнэлгээг мэргэжилтнүүдээс авч амжсан адтай бүсгүй аж.

Уншигч бүсгүйчүүдийнхээ өмнөөс “Өсөх ирээдүйтэй загвар өмсөгч” бүсгүйдээ төрсөн өдрийн мэнд хүргэе!













