Эмэгтэй захиралтай дэлхийн шилдэг 10 компани

Америкийн хөрөнгийн биржид бүртгэлтэй шилдэг 500 компанийн тав хүрэхгүй хувь нь эмэгтэй гүйцэтгэх захиралтай байсан ч өнөөдөр энэхүү үзүүлэлт нь өссөөр байна. Энэ оны эхэнд л гэхэд Marissa Mayer “Yahoo” компанийн гүйцэтгэх захирлаар очоод, дэлхийн өндөр ашиг орлого бүхий 500 компаниас 20-д жагсаж чадсан байна. Бид та бүхэндээ эмэгтэй гүйцэтгэх захиралтай хамгийн өндөр ашиг орлого бүхий дэлхийн шилдэг 10 корпорацийг танилцуулж байгаа бөгөөд тус компанийн зах зээл дээрх хөрөнгийн дүнгээр энэхүү жагсаалтаа бэлтгэсэн.

 10. Xerox
 

CEO: Ursula Burns

Компаний нийт хөрөнгийн хэмжээ: $9.9 тэр бум

2009 онд Ursula Burns нь дэлхийн өндөр ашиг орлого бүхий шилдэг 500 компаний хамгийн анхны хар арьст эмэгтэй гүйцэтгэх захирал болж байсан. Тэрээр гүйцэтгэх захирал болохоосоо 29 жилийн өмнө анх “Xerox” компанид механик инженерийн мэргэжилтнээр орж байсан бөгөөд одоо тус компани нь 140,000 гаруй ажилчин, албан хаагчтай, дэлхийн 160 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулж байна. 2010 онд АНУлсын ерөнхийлөгч  Barack Obama түүнийг Ерөнхийлөгчийн Экспортийн Зөвлөлийн орлогч даргаар томилсон.

9. Sempra Energy

 
CEO: Debra Reed

Компаний нийт хөрөнгийн хэмжээ: $15.6 тэр бум

Debra Reed 1978 онд тус компанийг “SoCalGas” хэмээх нэртэй байхад нь анх ажилд орж, түүнээс хойш 10 жилийн дараа анхны эмэгтэй гүйцэтгэх захирдаар томилогдон ажилсан. “Sempra Energy” компани эрчим хүчний дэд бүтцийг хөгжүүлж, хүмүүст хүргэхээс гадна бусад үйлчилгээг үзүүлдэг. Тус байгууллага нь 17,500 гаруй ажилтан албан хаагчтай бөгөөд дэлхий даяар нийт 31 сая гаруй харилцагчтай.

8. ADM


 
CEO: Patricia Woertz

Компаний нийт хөрөнгийн хэмжээ: $18 тэр бум

Patricia Woertz 2006 оноос хойш тус байгууллагын гүйцэтгэх болон ерөнхий захирлын албан тушаалийг хашиж байгаа бөгөөд 2007 оноос тэрээр “ADM” компаний удирдах зөвлөлийн дарга болсон. Мөн Woertz “Procter & Gamble”-ийн удирдах зөвлөл , Америк Хятадын бизнесийн зөвлөл болон Ерөнхийлөгчийн Экспортын Зөвлөлд давхар алба хаадаг байна.

7. Yahoo


 
CEO: Marrisa Mayer

Компаний нийт хөрөнгийн хэмжээ: $18.8 тэр бум

Энэ оны эхэнд Marrisa Mayer 37 насандаа “Google” компаниас “Yahoo” кампанируу гүйцэигэх захирлаар очсон нь шуугиан тарьсан бөгөөд ашиг орлого бүхий шилдэг 500 компаний түүхэнд анхны хамгийн залуу гүйцэтгэх захирал болсон. Тэрээр энэхүү өөрчлөлтийг хийсэн өдрөө мөн жирэмсэн гэдгээ заралсан бөгөөд 2007 оноос хойшхи “Yahoo” компаний 4 дэх  гүйцэтгэх захирал юм.

6. TJX Companies

 
CEO: Carol Meyrowitz

Компанийн нийт хөрөнгийн хэмжээ: $33.3 тэр бум

Тэрээр анх 1983 онд TJX компанитай нэгдсэн бөгөөд 2005 онд компаний ерөнхийлөгч болсон. Мөн тус байгууллагын захирлуудын зөвлөлд 2005 оноос хойш байсан ба энэхүү компани нь TJ Maxx, Marshaalls болон Home Goods зэрэг 2900 гаран худалдааны салбар дэлгүүрүүдтэй үйл ажиллагаа явуулдаг байна.

5. Hewlett-Packard /HP/

 
CEO: Margaret “Meg” Whitman

Компаний нийт хөрөнгийн хэмжээ: $35.6 тэр бум

Meg Whitman “HP” компаний захирал болохоос өмнө 10 жил “eBay” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Техник болон программ хангамжын “HP” компани нь бизнес эрхлэгчид болон үйлчлүүлэгчидээ бараа бүтээгдэхүүн, техник хэрэгсэлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага юм.Whitman 2010 онд Калифорниагийн амбан захирагчид Бүгд Найрамдах намаас нэр дэвшиж, нийтдээ 178 сая доллар зарцуулсан боловч Jerry Brown-нд ялагдал хүлээсэн. Ийм их хэмжээний мөнгийг Калифорниагийн сонгуульд урьд өмнө нь хэн ч зарцуулж байгаагүйн байна.

4. DuPont

 
CEO: Ellen Kullman

Компаний нийт хөрөнгийн хэмжээ: $47.6 тэр бум

“E.I. du Pont deNemours” компанид 3 сар захирлаар ажилласны дараа 2009 оны эхний өдөр тэрээр “DuPont” компаний гүйцэтгэх захирал болсон бөгөөд мөн тус оны эцсийн өдөр удирдах зөвлөлийн дарга болсон. Тэрээр 1988 онд анх тус байгууллагад маркетингийн менежерээр ажилд орж байсан. Түүний ажлын туршлагаас нэмж дурьдахад Америкийн CSI хорооны гишүүн, Энэтхэг АНУлсын CEO дээд хэмжээний чуулга уулзалтанд гишүүнээр тус тус үүрэг гүйцэтгэж байжээ.

3. Kraft Foods

 
CEO: Irene Rosenfeld

Компаний нийт хөрөнгийн хэмжээ: $71.2 тэр бум

2006 онд Irene Rosenfeld “Kraft”-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон бөгөөд нэг жилийн дараагаас ерөнхий захиралын алба хаах болсон.  “Kraft Foods” нь дэлхийн томоохон олон үндэстний хоол болон ундаа үйлдвэрлэлийн компани бөгөөд Cadbury, Nabisco, Oscar Mayer зэрэг дэлхийд алдартай брэнд бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг. 2012 оны 10 сард тэрээр Global Snacks Division /Mondelez/-ийг удирдахаар болсон бөгөөд “Cornell” болон Хүнс Үйлдвэрлэлийн Нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүнээр тус тус ажилладаг байна.

2. Pepsico

 
CEO: Indra Nooyi

Компаний нийт хөрөнгийн хэмжээ: $110.13 тэр бум

Indra Nooye 2006 онд “Pepsico” компаний гүйцэтгэх захирал болсон бөгөөд тэр жилдээ мөн ерөнхий захирал болж байжээ. Тус компани нь нийтдээ 22 салбарт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд салбар тус бүрдээ жилд 1 тэр бумаас дээш борлуулалт хийдэг байна.

1. IBM

 
CEO: Virginia “Ginni” Rometty

Компаний нийт хөрөнгийн хэмжээ: $236.2 тэр бум

Ginni Rometty энэ оны нэг сараас “International Business Machines” компаний гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа бөгөөд 1981 онд тэрээр энэ байгууллагад анх нэгдсэн байна. “IBM” нь 430,000 гаруй ажилтан, албан хаагчидтай бөгөөд олон улсын технологийн салбарт тэргүүлэгч компани юм. Ginni Rometty нь Гадаад харилцааны зөвлөл, Northwestern их сургуулийн удирдах зөвлөл болон Гадаад худалдааны зөвлөлийн гишүүнээр тус тус ажилладаг байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(103.26.194.5) 2014-04-24 11:15:33
ГОЁ ЮМ АА
19001973 (103.26.194.15) 2014-04-23 14:16:19
жолооч танд ямар нэг мэдээлэл хэрэгтэй юу тийм бол та манайд хандарай бид танд хамгийн түргэн шуурхай мэдээллийг хүрэгье авто тээрийн нэгдсэн лавлах 19001973
ee (119.40.102.37) 2014-04-11 23:26:48
Manai huuhnuud yaagaad chimeegui bnaa P
19001973 (103.26.195.131) 2014-04-01 13:04:30
эрлийг сургаар олдог та бүхэн автын талаарх мэдээлээ монголын анхны авто тээврийн төвлөрсөн лавлах 19001973 дугаараас лавлаарай танд амжилт хүсье