Попын хаан Майкл Жексон 24 хүүхдэд бэлгийн дарамт учруулжээ
Английн "Sunday people" нэртэй сэтгүүлийн шинэ дугаар дээр "Попын хаан Майкл Жексон хүүхдүүдийг бэлгийн дарамтанд оруулдаг
байжээ" гэх нэртэй нийтлэл хэвлэгдэн гарсан байна. Энэхүү сэтгүүл дээр Майкл
Жексон 24
хүүхдийг бэлгийн дарамтанд учруулсан
бөгөөд тэдний эцэг эхийг дуугүй байлгахын тулд их хэмжээний мөнгө өгдөг байсан
гэх баримт дурдагджээ. АНУ -ын тагнуулын төв газрын нууц файлаас дээрх
баримтуудыг олон нийтэд ил болгосон байна. Энэ хэргийг хөдлөшгүй баримтаар
баталгаажуулсан бөгөөд мөрдөн байцаалтын
мэдээ, судалгаа шинжилгээний баримтууд болон бичлэг,
утасны яриа зэргээр нотолж байгаа юм. 2005 онд Майкл Жексон хүүхдэд бэлгийн
дарамт учруулсан хэргээр дэлхий даяар
шуугиан тарьсан шүүх хурал болсон. Гэтэл
үүнээс гадна түүний үйлдсэн маш олон хэргүүд олон нийтэд ил гараагүй байгаа нь
нотлогдлоо. Тэрхүү баримтанд Майкл Жексон нь 1989 оноос эхлэн насанд хүрээгүй
хүүхдүүдийг өөрийн алдарт "Neverland" хувийн эдлэн газартаа урьдаг байсан бөгөөд түүний санаа
нь хүүхдүүдтэй тоглож, нөхөрлөх гэж урьдаггүй байжээ хэмээн дурдагдсан байна. Алдарт
дуучин маань хүүхдүүдийг хүчирхийлсэн гэх гомдлуудыг чимээгүй болгохын тулд өмгөөлөгч
Энтони
Пелликано хөлсөлжээ. 2002
онд тагнуулын төв газраас өмгөөлөгч Пелликанаас түүний эзэмшлийн бүх баримтуудыг хурааж авсан аж.
Учир нь тэрээр хууль зөрчиж байсан олон оддыг өмгөөлж байсан бөгөөд Майкл
Жексоны хэрэгтэй холбоотой баримтууд байх магадлалтай хэмээн хураасан байна. Түүнээс
Майкл Жексоны маш олон нотлох баримт гарч иржээ.
Энтони Пелликано харандаагаар зурсан бүх зургийг баллуур арилгадаг
шиг хүний алдаа оноог нийгмээс арчиж, арилгах чадвартай гэдгээрээ алдартай хүн
билээ. Тийм ч учраас тэрээр маш их хэмжээний мөнгө төлөх яавдартай нэр хүндтэй хүмүүст үйлчилдэг
байна. Майкл Жексонд Өмгөөлөгч Энтони
Пелликано-г эртний найз Элизабет Тейлор зөвлөжээ. Учир нь Элизабет
Тейлор хар тамхи хэтрүүлэн хэрэглэж,
донтсон гэх мэдээ хэвлэл мэдээллээр цацагдахад түүний нэр хүндийг нь сэргээж
өгч байсан юм.1993 онд 13 настай Жордан Чандлер гэдэг хүүг бэлгийн дарамтанд оруулсан гэх хэрэг
үүсээд байсан. Харин хүүгийн эцгийн ярьснаар Майкл Жексон нь хүүгээр өөрийнхөө
бэлэг эрхтнээ бариулж, оролдохыг шаарддаг байсан гэжээ. Тэрээр хүүгийн гэрийхэнд
22 сая доллар өгсөний дараа тэд гомдлоо татаж авсан байна. Сүүлийн үед гарсан
шинэ баримтаас үзэхэд Жордан Чандлер нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн цорын ганц
хүүхэд биш гэдэг нь нотлогдсон. Майкл Жексон нь бэлгийн дарамт учруулж байсан хүүхдийн эцэг эхчүүдэд нийт
35 сая доллар төлсөн байна. Энэ бүх хэргийг өмгөөлөгч Энтони
Пелликано дарж, индүүдсэн мэт
толигор болгож чаддаг байжээ. Майкл Жексоны хэрэгтэй холбоотой 10 хайрцаг
дүүрэн хавтаст хэргүүд цугласан байгаа аж. Гэхдээ энэ бүх хавтаст хэргүүд АНУ
-ын төв тагнуулын албанд 2005 оны алдарт шүүх хурлын өмнө цугларсан байжээ.
Тагнуулын төв газрын ажилтаны хэлснээр " Би бүүр гайхаж байна, энэ бүх
хэргүүд одоог хүртэл хэн ч мэдэхгүй явна гэдэг гайхалтай юм. Хэрвээ амьд байхад
нь энэ хэргүүд илэрсэн бол Майкл Жексоны нэр хүнд дуусах байсан" гэж тэрээр
хэлжээ. Тэр попын хаан. Гэхдээ маш их мөнгийг өөрийн хаан ширээнд үлдэхийн тулд
зарцуулдаг байв. Өмгөөлөгч Энтони Пелликано шиг хүний ачаар 15 жилийн дотор юу болсоныг
мэдэж чадаагүй" хэмээн "Sunday people" сэтгүүл дээр бичсэн байна. Дашрамд дуулгахад нэгэн
өргөдөлд Амеркийн Реб Росон гэх хүн 7
-14 насандаа нилээн олон удаа Майкл Жексоны эдлэнд хонож мөн Лос- Анжелесын
гэрт нь очиж байсан. Тиймээс өөрт учруулсан сэтгэл зүйн хохиролд түүний үл хөдлөх хөрөнгөөс нэгээхэн хэсгийг авах
хүсэлтэй байгаагаа бичжээ.
Майкл Жексон "Neverland"- ийн эдлэн газартаа хүүхдүүдийг урих дуртай байжээ.

Майкл Жексоны "Neverland"- ийн гэр

Түүний эдлэн газрын орчин талбай нь хүүхдүүдийг зугаацуулан цэнгүүлэхэд зориулагдсан байжээ.

"Neverland" -ийн гэртээ

Хувийн эдлэн газар нь нийт 1000 гаруй га талбайтай байжээ.

Майкл Жексон Пэрис болон Принсом хүүхдүүдийн хамт

Майкл Жексон 24 хүүхдийг бэлгийн дарамтанд учруулсан бөгөөд тэдний эцэг эхчүүдийг дуугүй байлгахын тулд их хэмжээний мөнгө өгдөг байсан. Үүнийг мөрдөн байцаалтын мэдээ, судалгаа шинжилгээний баримтууд болон бичлэг, утасны яриа зэргээр нотолж байгаа юм.

Тэр попын хаан. Гэхдээ маш их мөнгийг өөрийн хаан ширээнд үлдэхийн тулд зарцуулдаг байв. Өмгөөлөгч Энтони Пелликано шиг хүний ачаар 15 жилийн турш эдлэн дотор юу болсоныг мэдэж чадаагүй" хэмээн "Sunday people" сэтгүүл дээр бичсэн байна.

Хүүгийнхээ хамт.


Хүүхдүүдтэй хамт цагийг өнгөрөөх дуртай байжээ. Хүүхдүүдэд тайлбарлахдаа миний сэтгэл, бодол санаа яг та нарынх шиг хэмээн тайлбарладаг байв.



Майкл Жексоны бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой баримт

Баримт

Баримт

Баримт

Баримт

Баримт
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
яүёх
(202.9.41.1)
2018-04-16 18:28:59
буруугүйгээ хүлээн зөвшөөрч мөнгөний төлөө гүтгэсэнээ түүний үхлийн дараа хэлсэн Энэ новшоо одоо утсгасан нь дээргүй юу
0
1
0
Хариулах
(112.72.13.0)
2015-07-25 02:06:39
za nuhduu baga soliorooroi ain yyun belgiin daramt ve amjilttai yvaa negnee dandaa doosh ni hiih gj muu muuhaig ni tunhuj yvdagaa bolioch ziwj uhsen bgaasai genee arilsan dotortoi nowshoo amaa medj yrii shvv sonsson buhendee itgede ervuu har malnuud hairtai duuchniig min nas nugchsun hoino i ch boltugai twan blgad og d og ugi gewel ydii hin taragad haychii shvv oilgoooo
0
1
0
Хариулах
suman
(182.160.34.82)
2013-08-10 15:00:52
hohi ni uhsen ni bolj uhmel tsaraitai ***** tsetseg shig nylh amitadig ailgaj icheesen gnee muu ***** zobj uhsen bgasai
1
0
0
Хариулах
mnl
(122.254.115.109)
2013-07-31 22:11:06
hiisem nugel ni ami nasiig avchee
0
0
0
Хариулах
Tlllll
(103.9.88.114)
2013-07-27 16:21:17
yuun utgagui ym biched bgan be 24 huhded belgin daramt uchruulsan ch geh shig Bitii t1t huuhduuded hairtai bsiin uneheer gaihaltai
0
0
0
Хариулах






