Сурагчийн дүрэмт хувцас 41-99 мянган төгрөг
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид нэгэн жигд дүрэмт хувцастай байх нь олон давуу талтай гэж мэргэжилтнүүд үздэг. Тиймээс сүүлийн жилүүдэд бараг мартагдаад байсан дүрэмт хувцсыг орчин үед тохирсон загвар дизайнтайгаар урлаж, хүүхдүүдэд өмсгөж хэвшүүлэх бодлогыг мэргэжлийн яамнаас барьж байгаа.
Түүнчлэн “Чингис” бондоос 30 тэрбум төгрөгийг оёдлын салбарт олгохоор болж, стандартын шаардлага хангасан сурагчийн дүрэм хувцас үйлдвэрлэх шаардлага тавиад байгаа. Тэгвэл саяхан сурагчийн дүрэм хувцасны стандарт батлагджээ.

Ингэхдээ бага, дунд, ахлах ангиараа ялгаран өөр өөр загварын дүрэмт хувцсаар ижилсэх юм байна. Тодруулбал, бага ангийн хөвгүүд хүрэм өмд, охид сарфан кардиганаар ижилсэх аж. Бага ангийн хүүхдүүдийн цагаан цамцны ханцуй, зах амархан хиртэж, толбо үүсдэг. Тийм учраас шинэ загварын хувцсыг хийхдээ зах болон ханцуйны дотор талд өөр өнгийн даавуугаар оруулга хийж өгчээ. Мөн цагаан цамцны гадуур өмсөх ноосон цамцны тохой амархан урагдахаас сэргийлж хамгаалалт хийж өгсөн байна.
Дунд ангийн хөвгүүд хүрэм, өмд өмсөх бол нэмэлт хувцсанд нь ноосон майк, цамц оржээ. Харин охид жакет, юбка, майк, цагаан цамц өмсөнө. Зарим өндөр охидод юбка нь богинодвол доод талыг нь сул тавьж болохоор давхар оруулга хийж өгчээ. Ахлах ангийн хөвгүүд ирэх намар хар хөх өнгөтэй пиджак, саарал өмд, майк, цагаан цамцаар ижилсэх бол охид саарал юбка, хар хөх өнгийн пиджак өмсөхөөр болжээ.

Монголын сурагчдын дүрэмт хувцас үйлдвэрлэгч оёдлын үйлдвэрүүдийн холбооноос сарын өмнө дүрэмт хувцасны үнэ бараг 130 мянган төгрөг хүрэх нь гэж мэдээлж байсан юм. Тэгвэл БШУЯ-наас ЕБС-ийн сурагчдын дүрэмт хувцасны үнийг албан ёсоор тогтоожээ. Дүрэмт хувцасны иж бүрдлийн үнэ 41-99 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж, анги ахих тусмаа үнэ нь нэмэгдэх юм байна.
Шинээр хийгдэж байгаа сурагчдын дүрэмт хувцас бүрт 2-3 жилийн баталгаа өгч ямар нэгэн асуудал гарвал үйлдвэрлэгч байгууллага нь хариуцлага үүрэх аж. Сурагчдын дүрэмт хувцсыг гадуур худалдаалахгүй, нэгдсэн журмаар зөвхөн сургууль дээр нь л борлуулах юм байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
сарантуяа
(182.160.3.177)
2013-08-04 20:17:23
энэ муу новшууд монгол орны бяцхан үрсээр хүртэл бизнес хийж байгааг зүгээр хараад суухаар уур хүрээд байна энэ дүрэмт хувьцасыг хэн ч битгий аваасаа хар мөрөөр зөвхөн мөнгө бодож хийсэн энэ дүрэмт хувьцас өмссөн тохиодолд таны хүүхэд лав эрүүл саруул яаж байх юм вэ хэзээ энэ монгол улсад шудрага ёс гэж тогтох юм болоо дандаа төрд гарсан нөхөдүүдийн бизнес улаан цайндаа гарчээ яанаа
0
0
0
Хариулах
ээж
(203.91.119.100)
2013-07-19 20:17:29
Нэг юмуу хоёр хүүхэдтэй айл ч гайгүй л байх Нэг айлаас 4 хүүхэд сурахад дүрэмт хувцас авч өмсөхөд их л мөнгө орох нь дэ
0
0
0
Хариулах
(103.10.23.27)
2013-07-19 18:23:31
ug ni bol zow sh dee jigd bsan ni deer chanar ni sain bh heregtei zugeer neg jinsen omd l zah deer 30 bdag biz dee buten jil omsoh eum yahaw dee gants gutalnii l unetei eum
0
0
0
Хариулах
mmm
(103.10.23.27)
2013-07-19 18:21:24
ugui yahaw deer ueiin bor porm shig chanartai bol bolj l bna
0
0
0
Хариулах
ОД
(103.10.21.26)
2013-07-19 14:49:14
Боловсролын яам юугаа хийгээд байгаа юм бэ41-99 мянгаар хэдэн хүүхэд сурагчийн дүрэмт хувцас авч өмсөх юм бэавч чадах хүүхэд байхад чадахгүй нэг хэсэг хүүхэд байгааг мэдэж байгаа юм болов ууНэг удаа 41-99 мянгаар дүрэмт хувцас авлаа гэхэд хэдэн жил өмсөж элээх гэжхувцасны материал нь гэж нэг угаагаад сэмэрч урагддаг оёдол авахгүй юм шахаж байхын оронд хөвгүүд нь цагаан цамц хар өмдохидууд нь хар юбка цагаан цамцаар жигдэрсэн нь дээр байлгүй дээБоловсролын яам сурагчид тэдний аав ээжийг энэ мэтээр шулахаа больмоор юмааМанайхаан энэ тал дээр санал нэг бол саналаа бичиж сэтгэгдэлээ хуваалцаарай
0
0
0
Хариулах