Таекводогийн ДАШТ-нд Монголын тамирчид манлайллаа

Олон улсын таеквон-догийн дэлхийн аварга шалгаруулах 18-р тэмцээн Болгарийн софия хотноо 2013 оны 7-р сарын 17-21 өдрүүдэд зохион байгуулагдсан юм. Дэлхийн 90 орон оролцсон  энэхүү тэмцээнд манай улсаас албаны хүмүүс, шигшээ багийн тамирчид нийлээд 19 хүний бүрэлдэхүүнтэй оролцжээ.

Дэлхийд нэрээ дуурсгасан Монголын тамирчид. 2 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ:

Сүүдэр тулаан буюу түлийн 1-р данны эрэгтэй төрөлд Бишгарав алтан медаль

Сүүдэр тулаан буюу түлийн 1-р данны эмэгтэй төрөлд Я.Энхзул хүрэл медаль

Хатуу биет хугалах эмэгтэй төрөлд Мөнхжаргал Алтан медаль

Хатуу биет хугалах эмэгтэй багийн төрөлд Мөнгөн медаль /Мөнхжаргал, Дэлгэрцэцэг, Гэрэлмаа, Будхүү, Уранбилэг, /

Тулааны төрлийн эмэгтэй -45 кг жинд Уранбилэг Хүрэл медаль хүртлээ. 

Монголын тамирчид маргааш өглөө буюу 7-р сарын 22нд Чингис хаан нисэх онгоцны буудалд 10 цагт бууна.

Олон улсын Таеквон-Догийн Монголын холбоо

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.