Бяцхан хүүд тусламж хэрэгтэй болжээ

Уншигч та энэ өхөөрдөм хүүг хараад шууд таньсан бизээ. Цахим ертөнцөд хүүгийн энэхүү зураг 8 жилийн туршид ашиглагдсан бөгөөд "амжилтын бэлэг тэмдэг" гэж нэрийдэх нь ч бий.



Энэ жаал хүүг Сэм Гриннер гэдэг ба тэрээр өөрийн аавдаа зориулж хүмүүсээс тусламжийн гараа сунгахыг хүссэн байна. Учир нь түүний аав бөөрний дутагдалд орж бөөр солиулах мэс засалд орох шаардлагатай болсон бөгөөд нийт зардал нь 75,000 ам доллар болох гэнэ.




Хүүгийн ээж Лени, Сэм хоёр хандивын дансаа нээсэн ба эхний 6 өдрийн байдлаар 52,000 доллар цуглуулж чаджээ. Удахгүй Сэм хүүгийн аав эрүүл болно гэдэгт итгэлтэй байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.