Эрээн рүү онгоцоор зорчдог болно

“МИАТ” ХК ирэх сарын 07-ноос эхлэн БНХАУ-ын Эрээн хотын чиглэлд нислэг үйлдэхээр болжээ. Эрээн хот руу долоо хоногт гурван удаа буюу даваа, лхагва, бямба гарагуудад нислэг үйлдэх бөгөөд нислэгийн тасалбарын хувьд Улаанбаатар-Эрээн чиглэлд нэг талдаа 205 мянга бол хоёр талдаа 365.400 төгрөг байх юм. Харин Эрээн-Улаанбаатар чиглэлд нэг талдаа 904 юань бол хоёр талдаа 1622 юань байх юм байна.

Өнгөрсөн жил ЗТБХБЯ, Иргэний нисэхийн ерөнхий газрын албаны хүмүүс БНХАУ-ын Эрээн хотын нисэх буудалтай газар дээр нь очиж танилцаж байсан. Эрээн хотын нисэх буудал нь байгуулагдаад удаагүй Бээжин, Хөх хот, Ордос аймгууд руу шууд нислэг үйлддэг, цагт 400 хүнд үйлчлэх хүчин чадал бүхий орон нутгийн нисэх буудал. Мөн 2800 м-ийн урттай 45 м-ийн өргөнтэй цемент бетон хучилт бүхий хөөрч буух зурвас, явгалах зам, перронтой, зорчигч үйлчилгээний хоёр хоолойтой аж. Жилд давхардсан тоогоор 2.2 сая орчим монголчууд зорчдог гэсэн судалгаа гарчээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
зочин (203.91.112.38) 2013-07-29 13:00:01
монгол хүүхний зураг олдохгүй бна уу тэр чигээрээ ***** юм уу