ЛИНЗНИЙ ТУХАЙ ТОВЧХОН

Контакт линзийг хараанд төдийгүй гоёлын зориулалтаар өргөн хэрэглэх болжээ. Учир нь линз нүдийг том, хурц болгохоос гадна царайг өнгөлөг харагдуулдаг. Линзийг зүүхийн хэрээр бас хэрэглэх соёл ч сурах хэрэгтэй. Юуны түрүүнд мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч өөрт тохирсон гоёлын буюу өнгө өнгийн линзээ нэг л газраас сонгох нь тохиромжтой юм. Нүдний эрүүл мэнд линзээ хэрхэн зөв арчилснаас шалтгаалдаг. Контакт линзнээс хараа муудаж, нүд үрэвсэх гэсэн ойлголт байхгүй. Харин линзээ бохирдуулах, хадгалалт буруу, хувийн ариун цэвэр сахиагүйгээс үрэвсэл үүсдэг. Линзийг удаан зүүвэл хүүхэн хараа цайж саарал өнгөтэй болдог байна. Иймээс хэдий шаардлагатай байсан ч долоо хоногт дээд тал нь дөрвөн удаа зүүж байвал таны нүдэнд хор багатай байх болно. Хурдтай хөгжиж байгаа технологийн дэвшлээр линзний материалыг хүний бие организмтай ойролцоо материалаар хийж байгаа тул хүчилтөрөгч дутагдана гэсэн ойлголт үгүй болсон. Хөнгөн зөөлөн нимгэн, уян хатан, удаан хугацаанд чийгээ хадгалдаг гээд нүдэнд юу ч зүүгээгүй мэт сэтгэгдэл төрүүлэх линзийг орчин үед хэрэглэж байна.

   Хэрэв та линз зүүдэг бол

  • Нүдээ будахаасаа өмнө үргэлж линзээ зүүж хэвших
  • Тень, хуурай пудр нүдэнд орвол линзтэй нүд цочирдог.
  • Сормуусны будгаа багс нь нарийн, будаг багатайг сонгоорой.
  • Анх линз сонгохдоо нүдний эмчид үзүүлэн зөвлөгөө авах. Эмч линз нүдэнд хэрхэн сууж байгааг заавал шалгах ёстой.
  • Нүдний бохирдол линзэнд наалдсанаар линзийг дахин зүүхэд нүд улайлт үүсч болно.
  • Линзийг хугацаанаас нь хэтрүүлэн  зүүвэл нүдэнд хүчилтөрөгч дутагдаж, нүд бүрэлзэж, хавдах шинж илэрч болно.
  • Удаан зүүснээр нүдний үрэвсэлтэй болох магадлалтай.
  • Нүдний хуурайшил линз зүүдэг бүсгүйчүүдэд түгээмэл тохиолддог. Энэ нь нүдэнд хангалттай нулимс байхгүйгээс хуурайшиж халуу оргих, юм торсон мэт мэдрэмж төрөх, улайх шинж илэрнэ.
  • Зарим хүн линзний харшилтай байж болно. Харшил нь линз зүүмэгц нүд огцом улайх шинжээр илэрдэг.
  • Линзээ зүүхээсээ өмнө үргэлж гараа угааж заншаарай. Мөн 3-6 сар сольж байх нь зүйтэй.
  • Зовхины үрэсвэлтэй болох. Энэ нь зовхины дотор доод хэсэгт үрэвссэн жижиг гүвдрүүнүүд үүсэхийг хэлнэ. Үрэвссэн зовхитой нүдэнд линз зүүж болохгүй.

Т. Ганаа

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.