Эрүү нүүрний эмгэгтэй хүүхдийг үнэ төлбөргүй эмчилж байна

Азийн ядуу буурай орны хүүхдүүдэд тусладаг “Operation Smile Singapore International” олон улсын байгууллагын эмч нар Монголын 50 хүүхдийг эх оронд нь үнэ төлбөргүй эмчлэхээр хүрэлцэн ирж, эрүүл саруул болох боломжийг бий болгож байна.   

"Operation Smile Singapore International” олон улсын байгууллагын АНУ, Узбекстан, Филиппин, Сингапурын 32 эмч нарын  маш өргөн бүрэлдэхүүнтэй баг энэ сарын 25-нд Монголд ирээд байна. Тус хагалгааг энэ сарын 31-нийг дуустал Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв дээр хийнэ.

 Дашрамд дуулгахад  Operation Smile Singapore International”  олон улсын байгууллага нь 1982 онд хандиваар байгуулагдсан бөгөөд ядуу буурай орны эрүү нүүрний эмгэгтэй / Сэтэрхий уруултай, цоорхой тагнай/ хүүхдүүдэд үнэ төлбөргүй хагалгаа хийдэг. Цаашдаа манай улстай холбоотой ажиллана гэдгээ хэлжээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.