Цор ганц эр хүн...

Зарим эрчүүд яагаад ч юм эмэгтэй хүний юу хүсэж байгааг тэр болгон мэдэрч ойлгоод байдаггүй. Би айлын эхнэр хүн. Бид нэг хүүхэдтэй. Нэг өдөр нүүр гараа угаагаад, нөгөө хувцасаа өмсөнө гэгчээр тэрүүхэндээ гоёж гоодоод гэрээсээ гарлаа. Нөхөр маань намайг ямар харагдаж байгааг хэлсэнгүй. Хэрвээ асуусан бол магадгүй хариулах байсан байх. Ажлыхан, найзууд, хажуугаар өнгөрөх зарим нэг хүмүүс хүртэл сайхан харагдаж байна гэсэн үгийг харамгүй хэлсэн ч нөхөр минь ганц ч үг унагасангүй. Дотроо хичнээн хүлээсэн ч хэлэхгүй, хийхгүй байгаа зүйлийг яалтай ч билээ. Заримдаа би ийм мэдрэмжгүй хүнтэй амьдарч байгаа юм уу , бүх эрчүүд ийм байдаг юм болов уу гэж боддог юм. Эхнэрүүд бид нөхрөөсөө болж чимээгүйхэн гонсойх өдөр цөөнгүй. Тэр цөөнгүй өдрүүдийн нэг өдөр ийнхүү бодсон юм.  Хэрвээ би эр хүн, айлын нөхөр байсан бол гэж...


Би нөхөр байсан бол эхнэртээ сайхан үг үргэлж хэлж, түүнийг баярлуулах байсан. Хийсэн хоол болгонд нь ямар сайхан амттай байгааг нь хэлж, харихгүй оройтохдоо учир байдлаа үнэнгээр нь тайлбарлана. Би эхнэрийнхээ итгэлийг алдах зүйл хийхгүй. Яагаад гэвэл бид биендээ итгэж энэ амьдарлыг босгодог учир юу хүсэж байгаа, юу хийх гэж байгаагаа нуулгүйгээр чин сэтгэлээсээ түүнтэйгээ ярилцана.
Ажлаасаа оройтож тарвал хоол хийгээд гэрээ өөрийн хэрэндээ цэвэрлэчихдэг байх байсан. Эхнэр хүн л аяга таваг угааж, гэр орноо цэвэрлэж, хувцас угааж индүүдээд, гэрийн бүх л зүйлийг зохицуулдаг гэсэн ойлголтыг эвдэхсэн. Би эхнэрээ халамжлах үүргээ ухамсарлан дандаа биш ч заримдаа түүний ажилд тусалж, гэрээ цэвэрлэж, хоол хийж, хүүхдүүддээ анхаарал халамж тавих байсан. Эхнэртээ үргэлж сайхан эмэгтэй гэдгийг нь сануулж, сарнай цэцэг бэлэглэнэ. Хэдий сарнай цэцэг ганц хоёрхон хоноод үхчихдэг ч гэлээ мөнгөө хий дэмий зүйлд барлаа гэлгүй түүндээ хамгийн сайхан цэцгийг бэлэглэх болно.

 Хаяа нэг оройтоход нь уурлалгүй ороо жимбийтэл засчихаад хүлээж сууна. Ганц өдөр ч гэсэн хувийн , хувьсгалын ажлаас чөлөө аван найз нөхөдтэйгээ инээлдэн, наргиж цэнгэг.
Үнэтэй сүрчиг авах гэхэд нь би хориглохгүй. Хаяа задгайдуухан хувцас өмсөж, сайхан хөл, зэгзгэр хүзүүгээ гайхуулахад нь уурлахгүй. Тэр миний эхнэр гэдгээ ухамсарладаг учир эрчүүдтэй сээтэгнээд байхгүй шүү дээ. Би хичнээн уурласан ч эхнэрээ элдэв янзын үгээр хараахгүй, муулахгүй. Хэдий эхнэрийн минь буруу байсан ч тэрний төлөө зогсох ЦОР ГАНЦ  ЭР  ХҮН гэдгээ ухааран тун уужим хандана.  Тиймээ хэрвээ би нөхөр байсан бол эхнэрийнхээ төлөө зогсох ЦОР ГАНЦ  ЭР ХҮН нь байх байсан.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
dizi (202.131.225.147) 2014-07-04 11:45:24
za bas vgvildee emee
zochin (202.72.245.122) 2014-07-04 09:32:22
huleej suusnaas heleed tawitsan ni deershdee bi law bi chamaas tiim yum tiim bhiig husjiine geed l helchihdeg
tsatsaa (124.158.124.210) 2013-08-02 11:36:20
urmiin vgiig mash ih hvsdeg bsn namaig hichneen ih setgel gargaj bgaag daan ch anzaardaggvi tvvndee hichneen ih hairtaig min ch meddeggvi ch ymu eswel toodoggvi bsn da chamdaa hairtai heweeree
zz (202.131.226.86) 2013-07-31 18:02:30
Mongol erchud l eejeeree buh yum aa hiilged uuruu yu ch hiij medehgui geriin ajil her ih tsag huch zardagiig meddeggui yum shig sanagddagii sh d Mongol busguichuud gadaad huntei suuj bgaa neg shaltgaan ni uuntei holbootoi l bgaa daa
zochin (203.91.112.12) 2013-07-31 10:57:16
Архи ууж тасрахгүй л байвал жаргал гэж боддий ш дээ Өрөвдөлтэй амьдрал шүү
xxxx (103.10.22.47) 2013-07-30 21:17:49
urmiin ugiig l hamgiin ih husdeg dee
sarnai (103.11.195.182) 2013-07-30 20:58:17
yadaj l hiij ugsun hooliig n gololgvi idejmuuhai aashilahgvi bol boloodoobi nuhurtuu mash ih hairtaigetel manai hvn aimaar hartaiyaltai bilede minii l songoltgehdee l boldogson bol aash har 2iig n vgvi hiih yumsankkk
od (202.21.111.141) 2013-07-30 19:47:47
yag nad shigl hun bh bj de