Дэгжин углааш урлах хялбар арга
Зун болчихлоо. Тавхан минутанд өөртөө дэгжин бөгөөд чамин углааш хийх аргыг хүргэж байна шүү, бүсгүйчүүд ээ.

Хэрэглэгдэх материал:
1. Энгийн углааш
2. Тууз
3. Шүр, сувс
4. Жижиг далайн дун
5. Цавуу
6. Утас, зүү

Алхам-1
Углаашныхаа нэг захаас эхлээд ороох маягаар наана.

Алхам-2
Углаашны салаагаар ордог хэсгийг битүүлж V хэлбэртэй болгоно.


Алхам- 3
Одоо чимэглэх ажилдаа орж болно. Хамгийн эхлээд сувсаа хадна. Дараа нь жижиг дун болон шүрээ эргэн тойронд нь оёж эхлэнэ. Яг зурган дээрх шиг хадаарай бүсгүйчүүд ээ. Оёж дууссан бол таны энэ зуны гоёмсог углааш бэлэн боллоо.


Амжилт хүсье!
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







