Мини юбка 50 нас хүрлээ Бүсгүйчүүдээ!
50
жилийн тэртээд загварын ертөнцөд цахиур хагалсан богино банзал
анхнаасаа л хэл ам дагуулж, олны эсэргүүцэлтэй тулгарч байсан ч өдгөө
хүртэл моодноос гаралгүй байсаар. Загвар зохион бүтээгч Мэри Куант 1963
онд Лондон дахь “Bazaar” бутиктээ залуу бүсгүйчүүдийг “гижигдсэн” богино
банзал анх худалдсан түүхтэй.
Тэр
жил “Vogue”сэтгүүлд хонго нь гарах шахсан “даавууны өөдөс” өмссөн
загвар өмсөгчийн зураг гарсан нь загварын ертөнцөд эргэлт авчирсан
хэмээдэг. Үүнээс жилийн өмнө буюу 1962 оны долоодугаар сард зохион
байгуулсан загварын долоо хоногоор тухайн үеийн алдарт загвар өмсөгч
Твигги өвдөг гарсан загвартай банзал өмсөн тайзнаа алхсан нь төдийлэн
амжилтад хүрээгүй аж.
Куант
үүнээс санаа авч, уртын хэмжээг нь улам богиносгон өөрийн загвар
бүтээсэн бол, Францын дизайнер Андре Курреж богино даашинзны үзүүлбэрээ
тэр жил толилуулжээ.










