Женнифер Лопез “Бразил 2014”-ын нээлтэд оролцохоос татгалзлаа
Бразил 2014” хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сүлд дуу
“We Are One (Ole Ola)” дууг Пит бул, Бразилын дуучин Клауди Лейте,
Женнифер Лопез нар дуулахаар болсон билээ. Гэтэл хоёр хоногийн
дараа тус улсын Санпауло хотод зохиогдох гэж буй нээлтийн үйл
ажиллагаанд дуучин Женнифер Лопез оролцохоос татгалзлаа. FIFA буюу
хөлбөмбөгийн холбооноос мэдэгдэл хийсэн бөгөөд “пропакшинтай холбоотой
асуудлаар сүлд дуу дуулах уран бүтээлчдийн нэг Женнифер нээлтийн үйл
ажиллагаанд оролцохгүй болсон” гэдгийг мэдэгджээ.

Төлөвлөгөөний дагуу уг дууг дуучин Пит бул, Клауди Лейте нар дуулах аж. Энэхүү арга хэмжээнд дуучдаас гадна акробат, тулааны урлаг зэргийн 600 гаруй уран бүтээлчид оролцох юм байна. Өнгөрсөн долоо хоногт Женнифер Лопез нээлтийн үйл ажиллагааг тэсэн ядан хүлээж байна гэж хэлж байсан билээ. Түүний оролцохгүй болсон шалтгааны талаар тодорхой тайлбар хийгээгүй байгаа аж.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.