Нью-Йоркийн загварын шоунд Катя Золын загварууд өндөр үнэлгээ авчээ
Олон улсын хамгийн том, шилдэг загвар зохион бүтээгчдийн загварыг танилцуулах “Мercedes Benz New York fashion week” загварын долоо хоног АНУ-ын Нью-Йорк хотноо энэ сарын 6-13-ны хооронд үргэлжилж байна.Тус шоунд Монголын дизайнер Г.Золцэцэг буюу Катя Зол өөрийн загваруудаа өчигдөр амжилттай танилцуулав.

Түүний загварыг Монгол загвар өмсөгчид өмсөж амьдруулснаараа онцлог юм. Монгол улсаас Г.Оюунгэрэл, С.Төгс, Нора Дагва, М.Уранцэцэг зэрэг Монголын загварын сор болсон моделиуд оролцож, түүний урласан Монгол үндэсний хувцасны уламжлал, хэв загварыг илтгэсэн гурван коллекцийг гадаадын моделиудын хамтаар танилцуулжээ.

Уг загваруудыг ноос ноолуур, нэхий, эсгий, сарлагын хөөвөр, арьсан бүтээгдэхүүнээр урлаж нарийн ур хийцтэй гоёл чимэг зүүлттэй хослуулжээ. Катя Золын загварын шоуг үзэхээр 2500 гаруй хүн хүсэлт ирүүлсэн ч суудлын тоо ойролцоогоор 1300 байсан учраас бараг тал хувь нь үзэж амжаагүй аж. Харин дараагийн шоуг нь үзэхээр үзэгчид тэсэн ядан хүлээж буйгаа илэрхийлжээ.


Түүний шоуг "KATYA ZOL" New

York Fashion Week Fall Winter 2014 2015 by Fashion Channel - ээр хүлээн авч үзнэ үү

Түүний загварыг Монгол загвар өмсөгчид өмсөж амьдруулснаараа онцлог юм. Монгол улсаас Г.Оюунгэрэл, С.Төгс, Нора Дагва, М.Уранцэцэг зэрэг Монголын загварын сор болсон моделиуд оролцож, түүний урласан Монгол үндэсний хувцасны уламжлал, хэв загварыг илтгэсэн гурван коллекцийг гадаадын моделиудын хамтаар танилцуулжээ.

Уг загваруудыг ноос ноолуур, нэхий, эсгий, сарлагын хөөвөр, арьсан бүтээгдэхүүнээр урлаж нарийн ур хийцтэй гоёл чимэг зүүлттэй хослуулжээ. Катя Золын загварын шоуг үзэхээр 2500 гаруй хүн хүсэлт ирүүлсэн ч суудлын тоо ойролцоогоор 1300 байсан учраас бараг тал хувь нь үзэж амжаагүй аж. Харин дараагийн шоуг нь үзэхээр үзэгчид тэсэн ядан хүлээж буйгаа илэрхийлжээ.


Түүний шоуг "KATYA ZOL" New


York Fashion Week Fall Winter 2014 2015 by Fashion Channel - ээр хүлээн авч үзнэ үү Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(202.21.105.74)
2014-02-20 11:57:14
Баяр хүргэе
0
0
0
Хариулах
zochin
(182.160.5.54)
2014-02-12 17:47:06
Uneheer mundag baisaan baharhmaar bailaa
0
0
0
Хариулах







