Хүүхдийн хэт таргалалт эрүүл мэндийн хор уршиг
Хүүхдийн таргалалт олон хүчин зүйлээс үүддэгээс хамгийн өндөр эрсдэл нь
эцэг эхийн таргалалт ба энэ нь гэр бүлийн орчин болон гентэй холбоотой
байдаг. Хүүхдийн хэт таргалалт ойрын хугацаанд болон урт хугацаанд эрүүл
мэнд , хүний сайн сайхан байдалд ихээхэн хор нөлөөтэй.
Ойрын хугацаан дахь эрүүл мэндэд учрах хор уршиг
Тарган хүүхдүүд зүрх судасны өвчин тусах өндөр магадлалтай байдаг ба жишээ нь өндөр хлостерины түвшин , өндөр цусны даралт гэх мэт . 5-17 насны хэт таргалалттай хүүхдүүдийн 70 хувь нь ядаж нэг зүрх судасны өвчтэй болох өндөр эрсдэлтэй байдаг аж . Мөн чихрийн шижин өвчний угтвар үе үүсэх магадлал ихэсч цусан дахь глюкозын хэмжээ нэмэгдсээр чихрийн шинжин үүсэх өндөр эрсдэлийг бий болгодог. Хэт таргалалттай хүүхэд болон насанд хүрэгсэд яс болон үе мөчний өвчтэй болох хамгийн өндөр эрсдэлд байдаг ба нойрсох үед үед амьсгал зогсох хам шинж болон сэтгэл зүйн талаас шоолуулах , өөртөө итгэх итгэлгүй болох зэрэг олон сөрөг нөлөө гардаг байна.
Удаан хугацаанд эрүүл мэндэд илрэх сөрөг нөлөө
Таргалалттай хүүхэд насанд хүрсэн хойноо ч таргалалттай үлдэх магадлал их байдаг байна . Тиймээс зүрхний өвчин чихрийн шижин хэв шинж 2 , харвалт , хэд хэдэн төрлийн хавдар , ясны , үе мөчний үрэвсэл зэрэг өвчтэй болох өндөр эрсдэлтэй . Нэгэн судалгаагаар хоёр наснаасаа эхлэн багаасаа таргалсан хүүхдүүд насанд хүрсэн хойноо ч хэт таргалалттай үлдэх магадлал өндөр байдгийг харуулжээ .
Урьдчилан сэргийлэх
-Эрүүл амьдралын хэв маяг буюу эрүүл хооллож , дасгал хөдөлгөөн хийснээр хэт таргалалт түүнээс хамаарах өвчтэй болох эрсдэлийг бууруулна .Хүүхдүүдийн хоололт , дасгал хөдөлгөөн нь нийгмийн олон хэсгээс хамаардаг ба жишээ нь гэр бүл , хамт олон нийгмийн бүлгүүд , сургууль , хүүхэд асрах байгууллагууд , мэдээллийн хэрэгсэл , хоол хүнсний үйлдвэрлэл энтертайнментийн салбар гэх мэт . Сургууль бол эрүүл зан төлвийг төлөвшүүлж дэмжих бодлого хэрэгжүүлэх хамгийн аюулгүй баталгаатай орчин юм . Мөн гэр бүл эцэг эхийн хооллолт нь хүүхдүүдэд маш их нөлөөтэй . Мөн өвөө эмээ дээрээ өссөн хүүхэд аав ээжтэйгээ өссөн хүүдээс илүү таргалах хандлагатай байдаг байна. Мөн ээжүүд хэр их ажил хийнэ тэр хэмжээгээр хүүхддүд таргалах хандлага сүүлийн үед нийгэмд ажиглагдаж байна .







