Б.Гангаамаа К2 ууланд Монгол Улсын төрийн далбаагаа мандуулна
Уулын спортын ОУХМ, МУГТ Б.Гангаамаа дэлхийн хоёр дахь том ноён оргил болох К-2 ууланд авирахаар өнгөрөгч зургадугаар сарын 08-нд эх орноосоо мордсон билээ. Дэлхийн уулчдын орой дээр нь гарахын мөрөөдөл болдог К2 уул нь Пакистан улсын нутаг дэвсгэрт далайн төвшнөөс дээш 8611 м өндөрт оршдог. Энэ ууланд авирах авиралт нь дэлхийн хамгийн хүнд 10 авиралтын нэгдүгээрт ордог байна. Б.Гангаамаагийн энэхүү авиралтыг Монгол Улсын Засгийн газар, ССАЖЯ, Спортын бэлтгэлийн төв анх удаагаа хамтран санхүүжүүлж байгаа юм. Түүний хувьд дэлхийн таван тивийн ноён оргилд авирч байсан баялаг туршлагатай. Энэ удаагийн аялал түүний зургаа дахь авиралт болж байна.

Б.Гангаамаа одоогоос яг хоёр жилийн өмнө дэлхийн ноён оргил Эверестэд монгол бүсгүйн мөрийг гаргаж ирсэн туршлага дээрээ үндэслэн К2 ууланд авирах гэж байна. Мэдээж энэ хоёр ууланд ялгаа бий. Тухайлбал, Эверест К2 уулнаас 200 метрээр өндөр боловч аюулгүй байдал нь бүрэн хангагдсан уул юм. Шерпаттай, ачаа үүрэгчтэй гээд бүхий л үйлчилгээг авч болно. Харин К2 уулын аюулгүй байдал нь бүрэн хангагдсан уул биш. Өөрөөр хэлбэл, уулчид өөрийнхөө хүч чадлаар л авирна гэсэн үг. Тийм ч учраас К2 уулыг дэлхийн спортын авиралтын хаан уул, хамгийн хүнд, хамгийн хэцүү уул гэж нэрлэдэг аж.

МУГТ Б.Гангаамаагийн хувьд 2008 оноос эхлэн К2 уулын судалгаа, бэлтгэл ажил, сургуулилтыг хийж эхэлсэн бөгөөд ерөнхий бэлтгэлээ таван жил, эрчимжүүлсэн бэлтгэл сургуулилалтаа сүүлийн нэг жилийн хугацаанд хангажээ. Энэ удаагийн К2 ууланд авирах экспедицийн багт АНУ, Канад, Итали, Швейцари, Иорданы вант улс, манай улс зэрэг зургаан улсын баг тамирчид багтаж байна. Аялал энэ сарын сүүлчээр өндөрлөх аж.
Дашрамд дурдахад, К2 ууланд хамгийн анх 1954 онд италчууд авирч байсан түүхтэй. Өнгөрсөн 60-аад жилийн түүхэнд К2 уулын ноён оргилд манай гарагийн 290 хүн авирч оргилд нь гарсан байдаг. Үүнээс эмэгтэй уулчдаас 11 хүн оргилд гарч, буухдаа дөрвөн уулчин нь осолджээ. Хамгийн олон удаа авирсан тамирчид гэвэл оросууд байдаг.
Б.Гангаамаа дэлхийн спортын авиралтын хаан уул К2 ууланд эх орныхоо далбааг мандуулж монголчуудыгаа баярлуулах мөч ойртлоо.

Уулын
спортын ОУХМ, МУГТ Б.Гангаамаа дэлхийн хоёр дахь том ноён оргил болох
К-2 ууланд авирахаар өнгөрөгч зургадугаар сарын 08-нд эх орноосоо
мордсон билээ. Дэлхийн уулчдын орой дээр нь гарахын мөрөөдөл болдог К2
уул нь Пакистан улсын нутаг дэвсгэрт далайн төвшнөөс дээш 8611 м
өндөрт оршдог. Энэ ууланд авирах авиралт нь дэлхийн хамгийн хүнд 10
авиралтын нэгдүгээрт ордог байна. Б.Гангаамаагийн энэхүү авиралтыг
Монгол Улсын Засгийн газар, ССАЖЯ, Спортын бэлтгэлийн төв анх удаагаа
хамтран санхүүжүүлж байгаа юм. Түүний хувьд дэлхийн таван тивийн ноён
оргилд авирч байсан баялаг туршлагатай. Энэ удаагийн аялал түүний
зургаа дахь авиралт болж байна. Б.Гангаамаа
одоогоос яг хоёр жилийн өмнө дэлхийн ноён оргил Эверестэд монгол
бүсгүйн мөрийг гаргаж ирсэн туршлага дээрээ үндэслэн К2 ууланд авирах
гэж байна. Мэдээж энэ хоёр ууланд ялгаа бий. Тухайлбал, Эверест К2
уулнаас 200 метрээр өндөр боловч аюулгүй байдал нь бүрэн хангагдсан уул
юм. Шерпаттай, ачаа үүрэгчтэй гээд бүхий л үйлчилгээг авч болно. Харин
К2 уулын аюулгүй байдал нь бүрэн хангагдсан уул биш. Өөрөөр хэлбэл,
уулчид өөрийнхөө хүч чадлаар л авирна гэсэн үг. Тийм ч учраас К2 уулыг
дэлхийн спортын авиралтын хаан уул, хамгийн хүнд, хамгийн хэцүү уул гэж
нэрлэдэг аж.
МУГТ Б.Гангаамаагийн хувьд 2008 оноос эхлэн К2 уулын судалгаа, бэлтгэл ажил, сургуулилтыг хийж эхэлсэн бөгөөд ерөнхий бэлтгэлээ таван жил, эрчимжүүлсэн бэлтгэл сургуулилалтаа сүүлийн нэг жилийн хугацаанд хангажээ. Энэ удаагийн К2 ууланд авирах экспедицийн багт АНУ, Канад, Итали, Швейцари, Иорданы вант улс, манай улс зэрэг зургаан улсын баг тамирчид багтаж байна. Аялал энэ сарын сүүлчээр өндөрлөх аж.
Дашрамд дурдахад, К2 ууланд хамгийн анх 1954 онд италчууд авирч байсан түүхтэй. Өнгөрсөн 60-аад жилийн түүхэнд К2 уулын ноён оргилд манай гарагийн 290 хүн авирч оргилд нь гарсан байдаг. Үүнээс эмэгтэй уулчдаас 11 хүн оргилд гарч, буухдаа дөрвөн уулчин нь осолджээ. Хамгийн олон удаа авирсан тамирчид гэвэл оросууд байдаг.
Б.Гангаамаа дэлхийн спортын авиралтын хаан уул К2 ууланд эх орныхоо далбааг мандуулж монголчуудыгаа баярлуулах мөч ойртлоо.
МУГТ Б.Гангаамаагийн хувьд 2008 оноос эхлэн К2 уулын судалгаа, бэлтгэл ажил, сургуулилтыг хийж эхэлсэн бөгөөд ерөнхий бэлтгэлээ таван жил, эрчимжүүлсэн бэлтгэл сургуулилалтаа сүүлийн нэг жилийн хугацаанд хангажээ. Энэ удаагийн К2 ууланд авирах экспедицийн багт АНУ, Канад, Итали, Швейцари, Иорданы вант улс, манай улс зэрэг зургаан улсын баг тамирчид багтаж байна. Аялал энэ сарын сүүлчээр өндөрлөх аж.
Дашрамд дурдахад, К2 ууланд хамгийн анх 1954 онд италчууд авирч байсан түүхтэй. Өнгөрсөн 60-аад жилийн түүхэнд К2 уулын ноён оргилд манай гарагийн 290 хүн авирч оргилд нь гарсан байдаг. Үүнээс эмэгтэй уулчдаас 11 хүн оргилд гарч, буухдаа дөрвөн уулчин нь осолджээ. Хамгийн олон удаа авирсан тамирчид гэвэл оросууд байдаг.
Б.Гангаамаа дэлхийн спортын авиралтын хаан уул К2 ууланд эх орныхоо далбааг мандуулж монголчуудыгаа баярлуулах мөч ойртлоо.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.