Цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сарын 19-нд эхэлнэ
Зуны зугаатай өдрүүд өндөрлөж, налгар намар эхэллээ. Тун удахгүй
хичээлийн шинэ жил эхэлнэ. Харин эцэг, эхчүүдийн хувьд сургууль,
цэцэрлэгийн асуудалд анхаарлаа хандуулж буй. Уг нь энэ жил сургууль,
цэцэрлэгийн бүртгэлийг өнгөрсөн хавар явуулах тухай БШУ-ны сайдын албан
даалгавар гарсан.

Гэвч цаг үеийн байдлаас шалтгаалан бүртгэлийг намар зохион байгуулахаар болсон юм. Тиймээс ч бид цэцэрлэгийн бүртгэл хэзээ эхлэх талаар нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Х.Батбаяраас тодрууллаа.
-Энэ жил цэцэрлэгийн бүртгэлийг өнгөрсөн хавар явуулна гэж байсан боловч хугацаа нь хойшилсон. Тун удахгүй хичээлийн шинэ жил эхлэх гэж байна. Цэцэрлэгийн бүртгэл хэзээ эхлэх вэ?
-Бүртгэлийг энэ сарын 19-26-ны хооронд тухайн харьяа цэцэрлэгүүдэд дээр нь ажлын хэсэг гарч ажлын цагаар бүртгэнэ. Долоо хоногийн турш бүртгэл явагдана.
-Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн насны хэчнээн хүүхэд байгаа вэ. Үүнээс хэдэн хувийг нь цэцэрлэгт хамруулах боломжтой вэ?
-Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн насны буюу 2-5 настай 99 мянган хүүхэд байгаа. Харин нийслэлийн хэмжээнд өнгөрсөн онд 32320 хүүхэд цэцэрлэгт хамрагдсан. Энэ нь гурван хүүхдийн нэг нь цэцэрлэгт хамрагдах боломжтой гэсэн үг. Өөрөөр хэлбэл, цэцэрлэгүүд үндсэн хүчин чадлаа 1.7 дахин нэмэгдүүлж ажиллаж байгаа хэрэг юм.
Тухайлбал, 100 хүүхдийн ортой цэцэрлэгт 170 хүүхэд хүмүүжсэн гэсэн үг. Өнгөрсөн онд төрийн болон хувийн хэвшлийн цэцэрлэгт нийт хүүхдүүдийн 69 хувь нь хамрагдсан. Өнөөдрийн байдлаар төрийн өмчийн 180, төмөр замын ес, төрийн бус өмчийн 166 цэцэрлэг өнгөрсөн хичээлийн жилд үйл ажиллагаагаа явуулсан.
Одоогийн байдлаар 41 төрийн бус цэцэрлэг үйл ажиллагаагаа эхлүүлэх зөвшөөрлөө авчихаад байгаа. Үүнээс гадна бид 20 орчим цэцэрлэгийн саналыг хүргүүлсэн. Тэдэнд зөвшөөрөл олгох юм бол нийтдээ 60 гаруй төрийн бус өмчийн цэцэрлэгт 3000 орчим хүүхэд хүмүүжих боломжтой болж байгаа юм.
Түүнээс гадна цэцэрлэгүүдийн сэрүүн өрөөг анги болгон тохижуулахаар болсон. Ингэснээр нэг ангид 35 хүүхэд суралцах боломжтой. Энэ бүх боломж бололцоог ашиглаад нийт хүүхдүүдийн 75 хувийг хамруулах төлөвлөгөөтэй байгаа.
-Энэ жил нэмж цэцэрлэг барьсан уу. Огт цэцэрлэггүй хороодын хүүхдүүдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэхээр болсон бэ?
-Өнгөрсөн хавар цэцэрлэгийн хамран суралцах тойргийг шинэчлэн тогтоосон. Ингэснээр огт цэцэрлэггүй хороодын хүүхдүүд цэцэрлэгт хамрагдах боломж бүрдэж байгаа юм. Харин цаашид бүх хороодыг цэцэрлэгтэй болгох асуудал төлөвлөгөөнд тусгасан. Тодруулбал, 2014 онд бүх хороодод сургууль, цэцэрлэгийн комплекс барихаар төлөвлөсөн.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
baigali
(203.91.115.43)
2017-07-24 20:52:55
yg hedeer tsetserleg bvrtgej ehleh yum be 2 nastai hvvhedvvdiig
0
0
0
Хариулах
(103.9.90.229)
2017-07-22 11:51:35
5 nastai hvvhed onlionaar bvrtguileh ym boloo gui ym boluu
0
0
0
Хариулах
nanndia
(202.126.94.243)
2013-08-08 15:09:45
BZD iin 21r horoonii harya hvvhed ulsiin ali tsetserlegt bvrtgvvleh ystoi yum boloo medej bga hvn bval hariult ugch tuslaach
0
0
0
Хариулах